Коронавирусний халдвар гэж юу вэ? Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах гэдэг асуулт иргэн бүрт чухал бөгөөд зайлшгүй мэдэж байх ёстой нөхцөл байдал дунд бид байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээлэл, зөвлөмжийг сайтар дагахыг уриалж байна.
Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?
Халдвар хэрхэн дамждаг вэ?
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.
Хэн илүү өвчилж байна вэ?
Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.
Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?
1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах
Архаг хууч өвчтэй хүмүүс, ахмад настай хүмүүс бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэйг зөвлөж байна.
Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?
Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст одоогоор шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Согдо эмнэлэгт тахал тээж байгаа хүний ач хүүгийн хавьтал 2 сарын 27 ноос хойш хэдэн зуун мянга байгаа нь ойлгомжтой.\nТэр этгээлийг маш яаралтай олж шинжилгээ хийсэн үү?\nХариуцлагагүй ниййгэмд тахал тархах нь хуурай өвсөнд гал тавьсантай адил. Одоо иргэд өөрөө өөрийгөө хамгаалах л үлдлээ.\nӨөрөөр хэлбэл гэрээсээ гараад харагдаж байгаа бүх хүнийг корона гэж үзэх хэрэгтэй.
Тахал өвчин монголын нийгэмд чимээгүй тархаж байгаа юм байна. Сонгдо хариуцлагагүй\nУок хариуцлагагүй\nЭМЯаи хариуцлагагүй\nЗасгийн газар хариуцлагагүй\nУИХ хариуцлагагүй\nИргэд бас хариуцлагагүй\nОдоо өөрөө өөрсдийгөө хамгаалах маш хариуцлгатай цаг үе нэгэнт ирсэн байна.
Xogshin bas arxag obchtoi humuust l hund tusaad bga boloxoos. Zaluu eruul xumuust bol xaniad l gsn vg shde.