КОВИД-19: ОХУ Монголоос иргэдээ тусгай онгоцоор авна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Монголд коронавирусний халдвар илэрсний дараа Засгийн газраас ОХУ-тай холбогддог нисэх болон төмөр замын тээврийг бүрэн зогсоосон билээ.

Тиймээс ОХУ-ын Засгийн газар Монголд байгаа иргэдээ тусгай онгоцоор авах гэнэ.

Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас “Улаанбаатараас Москва хүртэл тусгай онгоцны нислэг зохион байгуулна. Монголоос гарахыг хүсэж байгаа ОХУ-ын иргэд гуравдугаар сарын 31 хүртэл ЭСЯ-нд бүртгүүлнэ үү. Тасалбарын үнэ 432 ам.доллар, бизнес тийз 804 ам.доллар” гэж мэдэгдсэн байна.

Top