Хойд Солонгос коронавирусийг оношлоход тусламж үзүүлэхийг хүссэн үү?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Хойд Солонгосын эрх баригчид хувийн шугамаар олон улсын байгууллагуудад хандан КОВИД-19 коронавирусний оношилгоо явуулахад нь тусламж үзүүлэхийг хүссэн гэж Financial Times сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-д дор хаяж 590 хүн шинжилгээнд хамрагдсан бөгөөд шинжилгээний дүн бүгд сөрөг гарсан байна. Хойд Солонгосын эрх баригчдад КОВИД-19 оношлуур байгаа ч хангалтгүй учир олон улсын байгууллагуудаас тусламж хүссэн тухай тус сонин онцолжээ.

Хойд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, 10 мянга орчим хүн өдгөө карантилагдаад байгаа бөгөөд халдвар авсан нэг ч тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй аж.

Пьёняны цар тахлын эсрэг гаргаж буй хүчин чармайлтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын Улаан Загалмай хороо, ЮНИСЕФ, “Хил хязгааргүй эмч нар” байгууллага болон ОХУ, БНХАУ дэмжиж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(66.181.161.19) 2020 оны 03 сарын 26

fucking north korea

0  |  0
Top