КОВИД-19 | Уест Хем клубийн тоглогчдоос вирусний шинж тэмдэг илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Английн Премьер лигийн Уест Хем клубийн найман тоглогчоос өндөр халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул тэднийг тусгаарласан талаар клубийн зүгээс мэдээллээ.

Хэдийгээр давтан шинжилгээгээр коронавирус биш болохыг тогтоосон ч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс тусгаарласан байна.  Шинж тэмдэг илэрсэн найман тоглогчийн гурав нь гарааны, тав нь сэлгээний тоглогчид байгаа аж.

Ялангуяа Их Британид давтан шинжилгээ хэд дахин хийсэн ч дараа нь илэрч өвчин нь хүндрэх тохиолдол цөөнгүй байгаа аж.

Клубийн зүгээс ирэх дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс үндсэн бэлтгэлдээ гарч эхлэх юм. Түүнээс өмнө тоглогчдын биеийн байдал дээрдэхгүй бол дахин шинжилгээнд хамруулахаар болжээ.

Английн хөлбөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 30-наас Премьер лигийн тоглолтуудыг үргэлжлүүлэхээр төлөвлөж буй аж.

Эх сурвалж: Guardian

Top