КОВИД-19 | Өмнөд Солонгос өвчлөл 10 мянгаас давсан Азийн хоёр дахь улс боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Өмнөд Солонгост коронавирусний оноштой 10 062 хүн бүртгэгдсэнээр өвчлөл нь 10 мянгаас давсан Ази тивийн хоёр дахь улс боллоо.

Өчигдөр тус улсад коронавирусний оноштой 86 шинэ тохиолдол бүртгэгдсэний 18 нь нийслэл Сөүл хотод, ес нь Тэгү, 23 Гёнгги аймагт, 22 нь нисэх буудал дээр илэрчээ.

Түүнчлэн тус улсад коронавирусээс шалтгаалж 174 хүн эндээд байна.

Эх сурвалж: CNN

Top