КОВИД-19 | Зорчсон газраа худал мэдүүлсэн иргэнд ял оноолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

БНХАУ-ын иргэн Гуо гэгчийг зорчсон газраа худал мэдүүлсэн гэх үндэслэлээр 18 сар шоронд хорих ял оноожээ.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 01-ний өдөр Бээжингээс Милан руу нисэж, улмаар 07-ны өдөр Бээжинд эргэн ирсэн байна. Гэвч зорчсон газраа санаатайгаар худал мэдүүлсэн ч мөрдөн байцаалтын явцад мэдэгдсэн тул ийнхүү хорих ял оноожээ.

Ял авсан Гуо гэгч гуравдугаар сарын 08-09-ний өдөр Хэнан мужийн Женжоу хотод ирж метрогоор ажилдаа явсан байна.

Түүний худал мэдүүлгээс болоод ажлынх нь 100 гаруй хүнийг тусгаарласан бөгөөд тусгаарлалтын хугацаа удахгүй дуусах ажээ.

Эх сурвалж: CNN

Top