КОВИД-19 | Боруссиа Дортмундын цэнгэлдэх эмчилгээний төв боллоо

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

Германы хөлбөмбөгийн алдарт Боруссиа Дортмунд клубийн “Сигнал Идуна” цэнгэлдэх коронавирусний өвчтөнүүдийг эмчлэх төв болохоор болжээ.

Тус клубийн Удирдах зөвлөлийн санал санаачилгын дагуу хотын удирдлагуудтай ярилцсаны үндсэн дээр өвчтөнүүдийг эмчлэх төв болгон хувиргахаар болсон байна.

Ингэснээр тус цэнгэлдэхийн хойд хэсгийг Германы эрүүл мэндийн даатгалын холбоотой хамтран тохижуулах юм. Тохижуулсан хэсэгт өвчтөнүүдийг амбулаториор эмчлэх боломжтой болох аж.

Эх сурвалж: CBS Sport

Top