Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парлигийн хэлснээр тус улсын армийн 600 цэрэг коронавирусээр халдварлаад байгаа аж. Тэрбээр мөн цааш нь хэлэхдээ “Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Бид үүнд тааруулж стратегиа тодорхойлох ёстой” гэжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Сенегалаас Судан хүртэлх хагас Сахарын бүсэд буюу тодруулбал Сахельд болж буй цэргийн ажиллагаанд оролцсон дөрвөн цэргээс коронавирус илэрсэн юм.
Цаашид баруун африк болон бусад газар оронд явуулж буй цэргийн ажиллагаанд оролцогчдоос коронавирус нэмж илрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN