Хятад улсад хоногт коронавирусний халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэдний 25 нь хилийн чанадаас ирсэн хүмүүс байсан талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлсэн байна.
Тус улсад дотоодод нь илэрсэн таван тохиолдол Гуандун мужид бүртгэгджээ.
Хоногт нас барсан хүний тоо гурав байгаа нь коронавирусний халдвар анхлан гарсан Хубэй мужийнх аж.
Урд хөршид коронавирусний халдварын хоногт илрэх тоо цөөрсөөр байгаа юм. Өмнөх хоногт 19 шинэ тохиолдол илэрч байжээ. Коронавирусний халдвар анх илэрсэн Хубэй мужийн Ухань хотод хоногт нэг ч шинэ тохиолдол бүртгэгдэхгүй байх үе бий. Тус хотод энэ сарын 8-наас эхлэн дотоодын нислэг сэргэх юм. Уханиас бусад Хубэй мужийн бусад хотод дотоодын нислэг, төмөр замын тээврийн хөдөлгөөн өнгөрсөн сарын сүүлчээр сэргэсэн билээ.