Италид коронавирусний халдварын улмаас нас барагсдын тоо хоногт 681-ээр нэмэгдэж, нийт нас баралтын тоо 15362 болжээ. Тус улсын Иргэний хамгааллын департаментаас мэдээлснээр өнөө өглөөний /2020.04.05/ байдлаар халдварын тоо 88274 болж, өмнөх өдрийнхөөс 2886-гаар нэмэгдсэн байна.
Тэгвэл эдгэрсэн хүний тоо 20996 болжээ.
Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте хорио цээрийг энэ сарын 13 хүртэл сунгасан билээ.