Ниномия Сэйжүн сэтгүүлчийн “Тэр хүнтэй хамт уумаар байна” буланд манай Кёкүтэнхо Н.Цэвэгням уригдсан ярилцлагыг орчуулан хүргэж байна. Энэ булан нь алдарт тамирчдыг урин, архи уунгаа сэтгэлээ нээн хөөрөлддөг булан юм.
Ниномия Сэйжүн НС: Өнөөдрийн зочин маань Сүмогийн ертөнцийн домог гэгддэг Кёкүтэнхо. Сүмогийн талаар бид ярилцах болно.
Кёкүтэнхо Н.Цэвэгням НЦ: Өдрийн мэнд хүргэе.
НС: Сүмо бөхчүүд дунд архи сайн даадаг гэж алдаршсан хүн олон байдаг. Нэг озэкигоос өдөрт хэр их уудаг вэ гэж асуухад "Багадаа хоёр литр, их үед 10 литр" гэж хариулсан. Гайхсан шүү. Таны хувьд хамгийн их уусан нь?
НЦ: Бөхчүүд сакэд дуртай. Монголд бол хатуу архи уудаг. Нэг удаа долоон шилийг хоосолсон тохиолдол бий. Гэхдээ нэлээд дээр үеийн явдал л даа. Тэнэг байжээ. Сакэ зөөлхөн болохоор уувал овоо уучих байх шүү.
НС: Та 2012 оны Зуны тэмцээнд түрүүлсэн. Дараа нь Котошёогикү түрүүлэхэд хэвлэлээр япон бөх маш олон жилийн дараа түрүүллээ гээд шуугиад байсан. Уг нь та тэр үед Японы иргэн болчихсон байсан...
НЦ: Гомдсон гэхээсээ илүү сонинд бичсэн хэллэгүүд нь сэтгэлд сэвтэй байлаа. “Японд төрсөн бөх” гэдэг хэллэг хүртэл гаргаад. Гадаадаас ирсэн бөх ч гэсэн адилхан магэ үстэй, кимоно өмсөөд явж байна. Бүгдийнх нь сэтгэл япон хүн. Үүнийг л ойлгоосой гэж тэр үед бодож байсан даа.
НС: Та макүүчи зиндаанд 1470 удаа барилдаж, маш олон бөхтэй гар зөрүүлж байсан хүн. Хамгийн хүчтэй бөх гэвэл та хэнийг нэрлэх вэ?
НЦ: Ёкозүна Таканоханаг нэрлэнэ. Асашёорюү, Хакүхо нар хүчтэй ч тэд үргэлж довтолж барилддаг бөхчүүд. Харин Таканохана тачиай дээр өрсөлдөгчийнхөө дайралтыг зогсоосон хойноо довтолдог. Тачиай дээр янз бүрийн юм хийдэггүй бөх байсан.
НС: Жинхэнэ аварга хүний барилдаан гэсэн үг үү?
НЦ: Тиймээ. Асашёорюү, Хакүхо нарыг хэлмээр байгаа ч Таканохана үнэхээр хүчтэй бөх байлаа.
НС: Таканоханатай мөргөлдөхөд хад чулуу мөргөсөн мэт л байсан уу?
НЦ: Мөргөөд түлхээд байхад л огт тоохгүй шүү дээ. Би Акэбоно, Мүсашимару аваргуудтай ч барилдаж байлаа. Тэдэнтэй барилдахдаа “ямар том юм бэ” гэж бодоод будаа болтлоо ялагдаж явсан удаа байгаа ч Таканохана бол өөр. Таканохана “Хүрээд ир, ир. Мөргө, дайр, болж байна” гэж хэлээд ялж байгаа мэт санагддаг.
НС: Монголын дүү Асашёорюү аварга Таканоханагаас олон 25 удаа түрүүлсэн...
НЦ: Асашёорюү аварга бол хурдаар өрсөлдөгчөө илүүрхэн, ялдаг. Сүмод янз бүрийн барилдаантай бөх бий. Асашёорюү хүчтэй ч Таканоханагаас огт өөр.
НС: Та Асашёорюг хоёр ялж, 36 унасан байдаг...
НЦ: Нэг нь Асашёорюү ёкозүна болсны дараах анхны ялагдал нь байсан. Хоёулаа дохёноос унаад ширүүн барилдаан болсон шүү. Асашёорюү юу ч хийж, ямар ч мэх хэрэглэж магадгүй болохоор хэцүү. Ах дүү гэж та хэлсэн ч дохён дээр бол өрсөлдөгчид. Гэхдээ Асашёорюү надад нэг ч удаа алгадах мэх хийж байгаагүй.
НС: Тэгвэл Хакүхо аваргын талаар?
НЦ: Хакүхо бол Таканоханад хамгийн ойр барилдаантай бөх. Адилхан өрсөлдөгчөө эхэлж дайруулдаг ч Таканоханагаас илүү зөөлөн, мөргөсөн хүний хамаг чадлыг сороод авчихдаг.
НС: “Мэхний их дэлгүүр” гэгдэж байсан Кёкүшюүзантай та хамт Японд ирж байсан. Монголын сүмогийн анхдагчид...
НЦ: Тиймээ, 17 настай байхад Оошима ояката Монголд ирж, биднийг сонгон авч байлаа.
НС: 17 настай хүүхдэд Японы юу хамгийн хэцүү санагдаж байв. Хэл үү?
НЦ: Сургуульд суралгүй, амьдрал дунд л хэл сурсан. Анх хүндэтгэлийн хэллэг мэдэхгүй ахмад бөхчүүдэд хамаагүй үг хэлдэг байлаа. Оякатагийн гэргий бидэнд хэл заадаг байлаа.
НС: Чөлөөтэй ярьдаг болтлоо хэр зэрэг хугацаа зарцуулав?
НЦ: Нэг жил.
НС: Тийм хурдан уу?
НЦ: Дүрэм нь ойролцоо болохоор сурахад хялбар байсан.
НС: Ирээд л оргосон гэж сонссон...
НЦ: Дэвжээнд ороод хагас жилийн дараа Токио дахь ЭСЯ-нд зугтаж очиж байлаа. Тэгээд гэртээ харьсан даа.
НС: Яагаад?
НЦ: Янз бүрийн л шалтгаан байсан. Дүрмийг нь ч мэдэхгүй сүмо бөх барилдаад, өглөө эрт босно. Гадаа хав харанхуй. Ийм амьдрал байнга үргэлжилнэ гэж бодонгуут л шантарсан. Манай дэвжээ 30 гаруй бөхтэй. 10 жил барилдаж байгаа мөртлөө цолонд хүрээгүй бөх ч байна. 130-140 кг жинтэй том эрчүүд. Ийм том биетэй бөх цол авахгүй байхад бид чадахгүй гэж бодогдоод.
НС: Оошима ояката боль гэж ятгаагүй юу?
НЦ: Монголд хариад хоёр сар болж байтал багш хойноос хүрээд ирсэн. “Монголд байхад хүчээр аваад явахгүй байлгүй” гэж бодоод эцэг эхээ дагуулаад очиж уулзсан. “Ийм сайхан бие хаатай хүү хичээвэл хүчтэй болж чадна” гээд л ояката яриад.
НС: Тэгээд л дэвжээндээ буцаж очсон уу?
НЦ: Манай бусад бөхчүүдийн гэрбүлийнхэн ч байсан юм. Эцэг эх минь ямар ч буруу зүйл хийгээгүй мөртөө царай нь барайчихсан байсан нь сэтгэлд гунигтай байв. Аав “Хүү минь дахиад нэг үзээд алд” гэж хэлэх гэж байгаа юм шиг л байдалтай байлаа. Аав дотроо “Бусад хүүхэд чадаж байхад миний хүү чадалгүй яахав” гэж бодсон байх.
НС: Буцаад ирэхэд чинь хал цэргүүд дээрэлхэж, дэглэсэн үү?
НЦ: Үнэнийг хэлэхэд яах гэж буцаж ирэв ээ гэж бодож байлаа. Дэглээгүй ч гэсэн бүгд буруу хараад огт тоохгүй байлаа. Гэхдээ мэдээж маш их бэлтгэл хийлгэж, янз бүрийн ажилд зарна. Уг нь бэлтгэл дээр ахмад бөхчүүд туслаж, сэтгэлээр дэмжээд л, хоолонд хамт явдаг байсан бол тийм юм алга болсон байсан. Ингээд л өдөр бүр бэлтгэлдээ хичээн зүтгэж байтал бүгд за энэ үнэхээр хичээж байна даа гэж боддог болсон байх. Удалгүй хоолонд дагуулж яваад, хамтдаа инээж наргидаг болсон доо.
НС: Банцүкэ ч дээшлээд эхэлсэн?
НЦ: Сүмо бөхийг ойлгоод, япон хэл ч сураад эхэлсэн. Кёкүшюүзаны нөлөө ч байлаа. Кёкүшюүзан огт амрахгүй, бэлтгэл хийгээд л байна. Д.Батбаяр дээш гарсан нь хичээж зүтгэх бас нэгэн хөшүүрэг байлаа.
НС: Таны барилдаж байх үеийн оргил бол мэдээж 2012 оны тавдугаар сарын түрүү. 14 дэх өдөр дуусаад зургаан бөх түрүүлэх боломжтой үлдсэн байлаа. Та тэр тэмцээнд ер нь түрүүлэх зорилготой зодоглосон уу?
НЦ: Үгүй үгүй. Башё эхлээд тав хоноход хоёр давж, гурав уначихаад байсан. Долоо дахь өдөр нь даваад нийт давааны тоо 794 болж, Таканоханатай зэрэгцлээ. Хэвлэлээр Их аваргатай зэрэгцлээ гээд бичнэ. Сэтгэл санаа ч сайхан. Бид хоёрын дээд талд давааны тоогоор Такамияма бичигдэж байв. Тэр тэмцээнд түүнийг гүйцэх нь хэцүү ч удахгүй Такамияматай ч зэрэгцэж чадна гэж бодохоор улам хичээсэн. Хакүхо аварга хуруугаа гэмтээж, тав унасан байсан ч би сүүлийн мөч хүртэл түрүүлнэ гэдэгтээ итгэхгүй байлаа. Харин даваа тэнцээд нэмэлт барилдаан Точиоозантай хийхдээ огт сандраагүй. Урьд нь 10 давж, гурав унаж байсан бөх. Харин эсрэгээр Точиоозан надаас эвгүйцэж байсан байх. Хэрэв тэр түрүү байгаагүй бол би 40 нас хүртлээ барилдахгүй байсан. Өмнөх дөрөвдүгээр сард нь Оошима ояката тэтгэвэртээ гарч, дэвжээний ояката болох уу, барилдах уу гэдгээ шийдэх үе ирээд байсан. Бодож байгаад барилдахаар шийдээд Томозүна дэвжээнд шилжээд байсан болохоор муу барилдаж болохгүй башё байсан.
НС: Дохёноос буугаад л нулимс асгаруулсан...
НЦ: Залуу бөхчүүд хүлээгээд зогсож байгааг хараад сэтгэл их уярсан. Ээж минь хүүхэд харахаар Японд ирээд байлаа. Түрүүлсэн тэр мөчид толгойд зөндөө юм орж ирсэн. Тэнгэрийн оронд хальсан ааваа бодож, энэ мөчийг үзсэн бол аав минь яаж баярлах байсан бол гэж бодогдсон.
НС: Түрүүлсэн бөх том мөнгөн цомоор сакэ ууж харагддаг. Хэр зэрэг ордог юм бол?
НЦ: Би бүгдийг нь уугаагүй л дээ. Ер нь бол 3.6 литр архи ордог.
НС: Түрүү бөхийн цомоор уухаар амттай байгаа биз дээ...
НЦ: 3.6 литр архитай цом маш хүнд юм билээ. Сайхан мөч байсан.
НС: Та тэмцээний дундуур сакэ уудаг байсан уу?
НЦ: Уудаг байсан. 30 нас өнгөрөөд ирэхээр биендээ анхаарал тавиад тэмцээний үеэр уухаа больдог бөх ч бий. Гэхдээ уухаар харин стресс тайлагддаг. Би ер нь дуртай юмаа ч хориг тавилгүй иддэг байсан.
НС: Дараагийн башёд нь хоёр ялж, 13 унасан. Түрүүлсэн тэмцээний ядрал нөлөөлсөн үү?
НЦ: Тэр ч байсан байх. Гэхдээ гол нь банцүкэ дээшлээд дандаа аварга, арслангуудтай барилдаж байгаа юм. Над шиг хөгшин бөхөд түрүүгээ алдсандаа озэкигууд их л ууртай байх шиг байсан.
НС: Та 2015 оны долоодугаар сард зодог тайлсан. Тэр башёд барилдаад зодог тайлна гэж шийдсэн байсан уу?
НЦ: Үгүй. Дээд зиндаанаас унах болбол болино гэж л шийдсэн байлаа. Зургаа давсан бол дээд зиндаанд үлдэх байсан ч гурван л давсан. Жюүрёод нэг башё барилдаад дахин дэвшихэд дээд зиндаанд 100 дахь башёдоо орох байлаа. Хүмүүс барилд, макүүчид 100 башё барилдсан хүн Кайогоос өөр байхгүй гэж ятгаж байсан ч надад дахин барилдах хүсэл байгаагүй.
НС: Том бэртэл авч байгаагүй гэдэг?
НЦ: Эрүүл чийрэг бие бялдартай төрүүлсэн эцэг эхдээ баярлаж явдаг. Залуудаа бэлтгэл маш их хийсний ачаар 40 хүртлээ барилдсан гэж боддог.
НС: Барилдаж байсан үеэ эргэн дурсахад?
НЦ: Хэцүү үеэс сайн сайхан үе нь илүү олон байлаа.
НС: Одоо та ояката. Бөх барилдаж байсан үеэс хэцүү байна уу?
НЦ: Ояката нь амар байлгүй яахав. Барилдаж байхад ялах, ялагдах гээд байнга стресстэй байлаа. Ялангуяа хориод настай байхдаа ялагдахдаа уурлаад, дотроо бодоод л байдаг байсан.
НС: Ояката хүн шавь нартаа зааж сургахаас гадна шинэ бөх олох үүрэгтэй байдаг...
НЦ: Анх ояката болоод шавь нараа ялуулах талаар л боддог байлаа. Харин одоо бодож байгаа. Шинэ бөх олох тун хэцүү болжээ.
НС: Хөдөө орон нутгаар хүчтэй сайн хүүхэд байхгүй байна уу?
НЦ: Байлгүй яахав. Гэхдээ өмнө нь хүүхдүүд 15-16 настайдаа сүмод ордог байсан бол одоогийн хүүхдүүд ахлах сургуулиа төгсдөг болж. Уг нь бол дунд сургуулиа төгсөөд орвол өөрт нь илүү ашигтай. Ахлах сургууль гэхээр гурван жил алдаж байгаа юм. Ажил хайх хүүхэд бол ахлах сургуулийн диплом хүсч болох ч сүмогоор хоолоо олж иднэ гэж бодож байгаа бол эртхэн тусмаа сайн.
НС: Монгол сүмочид гэртээ ч харилгүй барилдан, хичээж зүтгэдэг...
НЦ: Миний үед Монголд сүмо гэж юу болохыг мэддэггүй хүн олон байлаа. Харин одоо мэдээлэл ихтэй, зурагтаар үзэж байна. Тийм болохоор энд амжилт гаргалгүй Монголдоо харихаар “тэрний хүүхэд шантраад буцаад ирж” гэх мэтээр хэлүүлбэл ичгэвтэр шүү дээ. Уугуул нутаг дээр ээж аавын нэр гараад. Найз нөхөд, ах дүү хамаатан садны өмнө санаа зовох болохоор хичээхээс өөр арга байхгүй.
НС: Цаашдын зорилго?
НЦ: Нэгэнт сүмо бөхтэй холбогдсоных өөрийн дэвжээтэй болох. Шавь нараа хүн болгонд хайрлагдаж, хүндлэгдсэн сүмо бөх болгомоор байна. Мэдээж хүчтэй шавьтай болохыг хүсч байгаа ч хүн болгон ялаад байна гэж байхгүй. Бөх хүнд хэцүү үе олон тохиолдоно. Энэ үед эргэн тойрны хүмүүс, дэмжигчид чухал үүрэгтэй.
Сэтгэгдэл ( 18 )
Ene hun japan hun bolson
yaponi irgen bolstrim uu
Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН\nМОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.\nБУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх\n\nНамайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн\nавсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл\nнамайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь\nтэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан\nтөөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй\nинтернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон\nнайзаасаа мөнгө зээл,
mongolchuud bie bienee jaahan demjsen setgegdel bichij boldoggui ym u ta nart taalagdah albagui bz de
Zugeer saihan yariltslagad hogiin lalriin ner ugchee.yas hayad.
зочин гэсэн лалар яасан их хүн доромжилдог шээс вэ. Цэвэгнямын чигчийнд ч хүрэхгүй өмхий үнэртүүлсэн хулгайч байгаа даа
Жаахан амт муутай л ярилцлага болжээ
Takanohana tai nusan buu baihadaa barildaj baisan uim chini tegj sanagdah ni zuv.
Японы шээс
Mundag bohdoo.
энэ япон эхнэр нь биздээ
Налайхад байсан анхны эхнэр 2 хүүхдээ хаясан өөдгүй эр дээ. Тэгээд ч хужаа хольцтой монгол хүн биш ээ.
сумод орохоор бол холбогдоорой\ntsevegnyam.sumo@gmail.com
хамт суунгаа жаахан юм татангаа хөөрөлдөж байгаа энгийн хүмүүс шүү дээ, сэтгэлээсээ ярилцаж, манайхан шиг өөрөө асуулдаа бэлдээ түүндээ хариу өгдөг бол утаггүй биз дээ
Xvvgee sumood yavuulmaar bna yaaj ve. Tsevegnyamaa
Xvvgee sumood yavuulmaar bna yaaj ve. Tsevegnyamaa
Блиц асуулт шиг, яриа жаахан эвлэж өгөөгүй үсчсэн ярилцлага болжээ. \n