КОВИД-19 | Борис Жонсон амьсгалын аппаратад оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг коронавирусний халдварын шинж тэмдэг нь хүндэрсний улмаас яаралтай эмнэлэгт хэвтүүлжээ. Гэхдээ түүний биеийн байдал хэвийн байгаа гэж эмчлэгч эмч нь ярьсан байна.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд коронавирусний халдвар авсан нь тодорхой болсон. Борис Жонсоны уушгины үйл ажиллагаа муудсаны улмаас амьсгалын аппаратад оруулах шаардлагатай болсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Борис Жонсонд эрүүл энхийг хүсээд “Ард түмнийхээ өмнөөс түүнд хамгийн сайхныг хүсэж байна. Америкчууд бүгдээрээ түүний төлөө залбирах болно. Коронавирусийг ялж чадна гэдэгт нь итгэлтэй байна” гэжээ.

 

Top