Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусний халдвар шинж тэмдэггүй хэлбэрээр болон хүнээс гадна гэрийн тэжээмэл амьтдад халдаж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийж байна.
Тухайлбал, халдвар таван бард асарч байсан коронавирусний шинж тэмдэггүй хүнээс нь халджээ. Гэрийн тэжээвэр муур, нохойд ч шинж тэмдэггүй хүнээс халдвар тархсан тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн шөнө Этиоп болон Гайтид коронавирусний халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдсэн байна.
Улс орнууд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсаар байгаа юм. Эдгээрийн тухайд, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн зайнаас харилцах болон олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг онцолжээ. Тус улсад коронавирусний халдварын тархалт бусад орноос харьцангуй бага байгаа нь хилээ эрт хааж, хязгаарлах арга хэмжээ авсны үр дүн юм гэж тэрбээр ярьж байна.