КОВИД-19 | Британийн Ерөнхий сайд эрчимт эмчилгээнд шилжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал улам хүндэрч улмаар эрчимт эмчилгээнд шилжсэн тухай Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээллээ.

Хэдийгээр ухаантай байгаа ч өөрийн ажлаа үргэлжлүүлэх чадваргүй болсон тул Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ерөнхий сайдын ажлыг орлон гүйцэтгэхээр болжээ.

Их Британид Ерөнхий сайд өөрийн ажлаа эрхлэх чадваргүй болсон тохиолдолд хэн орлон гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалт байдаггүй юм.

“Их Британийн цагаар дөрөвдүгээр сарын 06-ны үдээс хойш биеийн байдал нь эрс муудаж, эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний дагуу эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн” гэж Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээллээ.

Коронавирусний шинж тэмдэг илэрснээс хойш Борис Жонсоны биеийн байдал тогтвортой байсан ч өнгөрсөн ням гарагт биеийн халуун нь огцом нэмэгдэж, ханиалгах шинж тэмдэг улам даамжирсан тул эмнэлэгт хэвтсэн билээ.

Эх сурвалж: CNA

Top