Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрөөс /2020.04.07/ эхлэн онц байдал зарлахаа мэдэгдлээ.
Токиог оролцуулан нийт долоон мужид сарын хугацаатай онц байдал зарлажээ.
Токио болон Сайтама, Тиба, Канагава, Осака, Хёго, Фүкүока мужид ресторан, караоке, автомат тоглоомын газар болон амралтын газрууд хаагдаж байна. Тэгвэл хүнсний дэлгүүр, эмнэлэг болон бусад нийтийн үйлчилгээний байгууллага ажиллах юм.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ойролцоогоор нэг их наяд иен буюу 9.15 тэрбум долларыг коронавирусний улмаас Японы эдийн засагт учрах хохирлыг багасгахад хуваарилах талаар ярьжээ.
Токио хот болон 16 мужид коронавирусний халдварын тохиолдлын тоо 4000-д хүрээд байна. Үүнд Ёкохама хотын боомтод тусгаарлагдсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээрх халдвартай 712 хүнийг оруулаагүй юм.
Японд нас барсан хүний тоо өмнөх өдрийнхөөс хоёроор нэмэгдэж, 106 болжээ. Тэдний 11 нь аяллын хөлөг онгоцны зорчигчид аж.