Хятадад анх удаа 24 цагийн хугацаанд нас баралт бүртгэгдсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Хятадын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр сүүлийн 24 цагт коронавирусний халдварын нэг ч нас баралт бүртгэгдээгүй байна. Энэ нь урд хөршид нэгдүгээр сараас хойш анх удаагаа хоногт хүн нас бараагүй тохиолдол юм.

Хамгийн сүүлчийн мэдээллээр урд хөршид “COVID-19”-ийн халдвараар нийт 81740 хүн өвчилжээ. Тэдний 77167 нь эдгэрсэн юм.

Хоногт бүртгэгдсэн халдварын тоо 32 байсан аж. Эдгээр тохиолдол бүгд Хятад руу зөөвөрлөгдөн орж иржээ.

Хятад улс коронавирусний халдварын голомт болж, нэлээдгүй хохирол амссан ч бусад улсад тусламж үзүүлж байгаа билээ.

Өмнөд Солонгост анхлан тусламж үзүүлсэн БНХАУ Орос улсад 80 сая амны хаалтыг дөрөвдүгээр сараас тавдугаар сарын эхэн үе хүртэл нийлүүлэх болсон талаар ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамнаас мэдэгджээ. Хятад улс өнгөрсөн сард мөн Орост амны хаалт нийлүүлж байсан юм.

 

Top