АНУ-ын Иллиной мужийн иргэн Патрик Жесерник найз бүсгүй болох Шерил Шрайферыг коронавирус туссан байх гэж бодоод буудан амийг нь хөнөөсөн байна. Найз бүсгүйнхээ амийг хөнөөсний дараа өөрийгөө буудаж амиа хорложээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрсэн ч вирусээс айсандаа эмнэлэгт үзүүлэлгүй гэртээ тусгаарлан эмчилж байжээ. Гэсэн ч энэ долоо хоногийн эхээр Шерилийн бие эрс муудаж амьсгалахад төвөгтэй болж байсан төдийгүй халуун нь буурахгүй байж.
Хэргийг Иллиной мужийн Уилл тойргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэрэг явдлын дараа тэдний цогцсыг задлан шинжилгээнд оруулахад хоёулангаас нь вирус илрээгүй, сөрөг гарчээ.
Эх сурвалж: New York Post