Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам тус улсад коронавирусний халдвар аваад эдгэрсэн 51 өвчтөнөөс вирус дахин илэрсэн тухай мэдээллээ. Дээрх 51 өвчтөн эдгэрээд хөл хорионоос гармагцаа халдварын шинж тэмдэг нь дахин илэрсэн байна.
Вирусний халдвар дахин илэрсэн 51 өвчтөн тус улсын Умард Гёнсанг аймгийн харьяат иргэд байжээ.
Өмнөд Солонгосын халдварт өвчин судлалын төв үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тус улсад эдгэрсэн өвчтөнүүдийг дахин шинжилгээнд хамруулах ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Халдвар зүйчдийн үзэж байгаагаар эдгэрсэн өвчтөнүүдээс вирус дахин илрэх магадлал 70 орчим хувьтай байгаа аж.
Эх сурвалж: Fox News