Д.Нарансүх: Асбестэд хордож, хавдраар оношлогдсон хүн зургаахан сар л амьдардаг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Асбест хэмээх химийн бодис нь харьцаж байгаа хүнийхээ эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Гэсэн хэдий ч аль 1960 оноос хойш Монгол Улсын эрчим хүч, төмөр зам, барилга, геологи, уул уурхай, машин механизмын салбарт ашиглагдсаар иржээ. Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүний сөрөг нөлөө болон түүнээс урьдчилан сэргийлж хамгаалах талаар Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн, анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа. ХНХЯ болон түүний харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв зэрэг холбогдох байгууллагуудаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлалтай. Аяны хүрээнд ХААБ-ын чиглэлээрх хэрэгцээт мэдээллийг цувралаар хүргэж байна.


-Асбест гэж юу болохыг нь тайлбарлана уу?

-Асбест гэдэг нь байгаль дээр байдаг эрдэс юм. Зохиомлоор гаргаж авдаггүй. Цахиур, манган, төмөр зэрэг нэгдлийг агуулсан, утаслаг ширхэгтэй, бутардаг. Шинж чанар нь галд тэсвэртэй, дулаан цахилгаан дамжуулдаггүй, химийн хүчил шүлтэд тэсвэртэй учраас үйлдвэрлэлд ашигтай байдаг. Байгаль дээрх эрдсийг олборлоод бусад эрдэстэй холиод үйлдвэрлэлд хэрэгтэй материал гаргаж авдаг. Үрэлтэд тэсвэртэй болон халдаг техникийн эд ангиудыг хийхэд ашиглана. 1940-1950 онд янжуур тамхины шүүлтүүрийг асбестээр хийж байсан талаар бүртгэгдсэн байдаг.

-Монголд ихэвчлэн импортоор оруулж ирдэг үү?

-Тийм ээ. Импортоор авч байгаа асбест агуулсан материалын 90 орчим хувь ОХУ болон БНХАУ-аас ирдэг. Автомашины тоормосны жийргэвч наклад зэрэг хэлбэрээр Казакстан, Малайз, Саудын Араб, Америк гэх мэтчилэн олон улсаас бага хэмжээгээр орж ирдэг.

-Монголд ямар төрлийн асбестыг аль салбарт ашиглаж байна вэ?

-Монголд асбестыг нэлээд өргөн хүрээнд ашиглаж байна. Асбест байгаль дээр зургаан төрөл байдаг. Амозит буюу бор, крокидолит буюу хөх антофилит, кризсотил буюу цагаан, актинолит, тремолит гэсэн зургаан төрөлтэй. Үүнээс крисотил буюу цагаан асбестыг Монголд хэрэглэж байгаа. Дулааны цахилгаан станцуудад дулаан, ус түгээх шугам сүлжээнд голцуу хэрэглэж байна. Төмөр замын салбарт галт тэрэгний эд ангиуд болох тоормос, жийргэвч, хөдөлгүүрийн халдаг хэсгүүдийг тусгаарлахад түгээмэл ашигладаг. Уул уурхай болон геологийн салбарт өрөм, хүнд даацын машин механизмын наклад, техникийн жийргэвч эд, ангиудад ашигладаг. Зарим химийн шинжилгээний лабораторид асбест агуулсан материалыг халаах төхөөрөмж дээр тавьж дулаан тусгаарлах зорилгоор ашигладаг. Барилгын салбарт барилгын дулаалгад асбест агуулсан хавтангуудыг ашиглаж байна.

Асбест бол хүний биед хорт хавдар үүсгэдэг. Гялтан хальсны хавдар буюу уушги, гэдэсний ханыг бүрхсэн нимгэн хальсанд байдаг мезотели гэж эсийн хавдрыг үүсгэдэг. Улмаар цагаан мөгөөрсөн хоолой, өндгөвчний хавдар гэх мэт 10 гаруй төрлийн хавдрын шалтгаан болж байна. Тиймээс дэлхийн олон улсад асбест хэрэглэхийг хориглосон.

-Европын холбооны ихэнх улсад ашиглахыг хориглоод байгаа асбестын хэрэглээ Монголд зогсохгүй хэвээр байгаа нь нэлээд сөрөг үр дагаврыг авчирч байна. Хүний эрүүл мэндэд хэр хор хөнөөлтэй вэ?

-Би 2009 оноос эхлээд ДЭМБ болон гаднын их сургуулиудтай хамтраад асбесттэй холбоотой судалгааг хийж ирсэн. Олон улсын хуралд болон сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлүүлж, асуудлыг илтгэж ярьж байгаа. Энэ хүрээндээ ярихад асбест бол хүний биед хорт хавдар үүсгэдэг. Гялтан хальсны хавдар буюу уушги, гэдэсний ханыг бүрхсэн нимгэн хальсанд байдаг мезотели гэж эсийн хавдрыг үүсгэдэг. Улмаар цагаан мөгөөрсөн хоолой, өндгөвчний хавдар гэх мэт 10 гаруй төрлийн хавдрын шалтгаан болж байна. Тиймээс дэлхийн олон улсад асбест хэрэглэхийг хориглосон. Аль хэдийн хориглосон ч өмнө нь барилга, байгууламж зэрэгт ашигласан асбестыг зайлуулах асуудал тулгамдсаар байна. Дэлхий нийтэд тохиолдож байгаа ажил мэргэжилтэй холбоотой хавдрын нас баралтын гуравны хоёр нь асбесттэй холбоотой байгааг ДЭМБ-аас судалж гаргасан. Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон ДЭМБ асбестын хэрэглээг хориглох, бууруулах тухай зөвлөмжийг улс орнуудад өгсөөр байна.

-Манай улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад асбест орсон байдаг. Хууль, эрх зүйн зохицуулалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Асбест нь хортой химийн бодис тул энэ асуудал 2006 онд батлагдсан Химийн хортой ба аюултай бодисын тухай хуулиар зохицуулагддаг. Тус хуулийг дагасан Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад хэрэглэхийг хориглосон болон хязгаарласан химийн бодисын жагсаалтыг баталдаг. 2010 онд асбест нь хэрэглэхийг хориглосон химийн бодисын жагсаалтад орсон. Гэвч дулааны цахилгаан станцууд асбест хэрэглэхгүй тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэхэд хүндрэлтэй байна гэж асуудал тавиад 2011 ондоо асбестыг хэрэглэхийг хязгаарласан химийн бодисын тоонд оруулсан. “Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг химийн бодисыг өндөр хяналт дор сөрөг нөлөөллийг дээд зэргээр бууруулах хамгаалалтын арга хэмжээтэй хамт хэрэглэнэ” гэсэн хуулийн агуулга бүхий заалт бий. Гэтэл өнөөгийн байдлаар асбестыг хэрэглэж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийг биелүүлэх аюулгүй байдлыг хангах заавал мөрдөх ёстой зохицуулалт нь манай улсад байхгүй. Хязгаарласан гэж байгаа боловч яагаад хязгаарласан, хаана хэрэглэхийг зөвшөөрсөн, хэрэглэх үедээ яах ёстой талаарх эрх зүйн зохицуулалт ойлгомжгүй, дутуу дулимаг байна. 2020 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос асбест агуулсан материалтай харьцах ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмжийг Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтраад гаргасан.

-Асбесттэй харьцах аюулгүй ажиллагааны зөвлөмжийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Нэгдүгээрт, ажлын байран дээрх асбестын эх үүсвэрүүдийг тодорхойлно. Хоёрдугаарт, хагалж, буталж бохирдол үүсгэж байгаа асбестын ажлыг хийхээс өмнө битүү тусгаарлалт хийнэ. Ойр орчимд асбест тараж ажилчид болон оршин суугчдыг өртүүлэхээс сэргийлэх бүхий л арга хэмжээг заавал авах ёстой. Гуравдугаарт, ажилчид хувийн хувцас хамгаалах тусгай хэрэгсэл өмсөх ёстой. Асбестын тоосыг бужигнуулах ажил хийж байгаа тохиолдолд агаарт дэгдээхгүй байлгахын тулд чийглэж норгох, бохирдлыг аль болох бага үүсгэх эрүүл ахуйн дадлуудыг хэрэгжүүлнэ. Асбесттэй харьцах бүх ажлын явцад асбестын тоос ямар хэмжээтэй үүсч байна вэ гэдэгт сорьц цуглуулж, лабораторид шинжилж, бохирдолд хяналт тавина. Улмаар тухайн ажлыг хийхэд ойролцоох оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй байх хэмжээнд асбестыг ашиглаж, үүнийгээ баталгаажуулах шаардлагатай. Хамгийн чухал нь асбесттэй харьцаж байгаа ажилчдыг аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, эрүүл мэндийн тогтмол үзлэг, тандалтад оруулж байх хэрэгтэй. Энэ мэт олон асуудлыг багтаасан олон улсад хэрэгжиж байгаа жишиг зөвлөмжийг боловсруулсан.

Мезотелиама хавдрын нууц хугацаа их урт. Анх асбестын тоосонд өртсөнөөс хойш дунджаар 15-20 жилийн дараа хавдрын шинж тэмдэг илэрч эхэлдэг. Уушгины хавдар зэрэг бусад хавдартай адил турах, ядрах, цээжээр өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрдэг. Оношлогдсоноос хойш дунджаар зургаан сар амьдардаг. Удаан эмчилгээ хийлээ гэхэд 18 сар буюу 1.5-2 жил амьдрах боломжтой гэхээр их хэцүү.

-Хорт хавдар үүсгэдэг тийм өндөр эрсдэлтэй асбестыг өөр эрдэс материалаар орлуулж болдоггүй юм уу?

-Дулаан тусгаарлах, галд тэсвэртэй шинж чанартай учраас л хэрэглээд байгаа. Шилэн хөвөн болон чулуун хөвөнгөөр орлуулж болно. Эдгээр материалыг ашиглаад өндөр температур үүсгээд байгаа газруудад дулааныг тусгаарлах боломж бүрэн бий.

-Монголд асбесттэй холбоотой өвчилсөн хэдэн хүн байдаг вэ. Бүртгэл, судалгаа бий юү?

-Анх 2011 онд ДЭМБ-тай хамтарсан судалгаагаар асбесттэй холбоотой өвчний баримтад суурилсан судалгааг хийсэн. Хавдар судлалын үндэсний төвийн архивын баримтад түшиглэн асбесттэй холбоотойгоор үүсдэг мезотелиома буюу гялтан хальсны хавдар өвчний тохиолдол Монголд хэд бүртгэгдсэн гэдгийг судалсан. Мезотелиома нь хэвийн үед хүн амын дунд маш ховор. Нэг сая хүн амын дунд нэг л тохиолдол гарахыг хэвийн гэж үздэг. Хэрэв энэ хэмжээнээс өвчлөл олон бүртгэгдээд ирвэл “Асбесттэй холбоотой өвчний тохиолдол” гэж олон улсад үздэг. Манай улсад 1994 оноос хойших баримтыг судалснаар 2011 онд 34 тохиолдол бүртгэгдсэн бол 2015 онд 54 тохиолдол болж нэмэгдсэн. Энэ нь дэлхий нийтийн дундажтай харьцуулахад бараг 39 дахин өндөр үзүүлэлт.

-Хавдрын шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бол оо. Өвчилсөн бол удаан амьдрахгүй байх?

-Мезотелиама хавдрын нууц хугацаа их урт. Анх асбестын тоосонд өртсөнөөс хойш дунджаар 15-20 жилийн дараа хавдрын шинж тэмдэг илэрч эхэлдэг. Уушгины хавдар зэрэг бусад хавдартай адил турах, ядрах, цээжээр өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрдэг. Мезотелиома хавдраар өвчилсөн хүмүүсийн тавилан нэлээд хэцүү. Оношлогдсоноос хойш дунджаар зургаан сар амьдардаг. Гэхдээ зургаан сар хүрэхгүй хугацаанд амьдрах тохиолдол олон байдаг. Удаан эмчилгээ хийлээ гэхэд 18 сар буюу 1.5-2 жил амьдрах боломжтой гэхээр их хэцүү.

-Асбестын өртөлтийн үнэлгээ гэдгийг тайлбарлаач?

-Химийн бодисын өртөлтийн үнэлгээгээр тухайн химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан, хүн ам ямар хэмжээгээр хортой бодист өртөж байна вэ гэдгийг тодорхойдог. Агаарт тархсан асбестийн тоосны ширхгийг хүний амьсгалын түвшинд тусгай аргаар цуглуулж, лабораторид илгээж шинжлүүлнэ. Гарсан үр дүнг MNS-4990:2015 эрүүл ахуйн стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулж үнэлнэ. Ажлын найман цагийн турш ажилтан 0.1 утаслаг ширхэглэг см куб асбест өртөхийг зөвшөөрөх дээд хэмжээ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 10 см куб эзлэхүүнтэй нэг ширхэглэг асбест ажлын найман цагт ажилчдын уушгинд орохыг зөвшөөрөх дээд хэмжээ гэж үздэг. Үүнээс дээш хэмжээнд өртвөл ажилтан асбесттэй холбоотой өвчинд өртөх эрсдэлтэй болно.

-Жишээлбэл, Улаанбаатар хотын нэг л барилгыг асбест орсон бүтээгдэхүүн ашиглаж барьсан байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд асбестын хор нөлөө хэр тархана гэсэн үг вэ?

-Тухайн барилга дээр хэдэн хүн ажиллаж байгаа, асбесттэй хэд нь харьцаж байгаа зэргээс шалтгаална. Асбестын ширхэглэг нь хүний үснээс 3000 дахин нарийхан байдаг. Тиймээс энгийн нүдэнд үзэгдэхгүй. Агаарт салхиар хол зөөвөрдөгдөх боломжтой. 2015 онд дулааны цахилгаан станц, лаборатори, хүнд машин механизмын засварын газар, барилгын ажилд асбестын өртөлтийн үнэлгээг хийж, судалсан. Энэ хэмжилтээр дулааны цахилгаан станцын ажилчид зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс долоогоос найм дахин хэтэрсэн хэмжээнд асбестэд өртөж байгаа гэж гарсан. Илчит тэрэгний засварын газрын ажилчдын хувьд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бараг 10 дахин хэтэрсэн хэмжээнд асбестэд өртөж ажиллаж байна.

-Одоохондоо асбест ашиглахыг Монгол Улсад бүрэн хориглоогүй учраас ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл их чухал юм байна. Хувцас хэрэглэл ямар байх ёстой вэ?

-Асбесттэй харьцах ажил хийж байгаа ажилчид энгийн хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөх боломжгүй. Тусгайлсан нэг удаагийн комбинзон буюу Ковид-19 халдварын үед өмсөж байгаатай адил цагаан комбинзоныг заавал өмсөнө. Маш их тоостой орчинд ажиллаж байгаа учраас резинэн нүүрэвчтэй бөгөөд шүүлтүүрийг нь солих боломжтой маск зүүнэ. Ажил тарангууд нэг удаагийн комбинзоноо хаяна. Маскаа тайлахгүйгээр усанд ороод гадна талын бохирдол тоосыг арилсны дараа маскаа тайлаад энгийн хувцсаа өмсөнө. Маргааш ажилдаа ирэхдээ шинэ комбинзон өмсөөд, маскны шинэ  шүүлтүүр хэрэглэнэ.  Асбестын тоосонцрыг энгийн шүүлтүүр шүүж чаддаггүй учраас тусгайлсан зориулалтын шүүлтүүртэй маск ашигладаг. Асбесттэй харьцах ажил хийж байгаа тохиолдолд заавал зориулалтын хувцас, хэрэгсэл өмсөх шаардлагатай. Тиймээс асбестын хор уршиг ирээдүйд хямд бүтээгдэхүүн хэрэглэснээсээ илүү өртөг өндөртэй тусна.

-Манай улсад таны хэлсэн шиг хувцас, хэрэгслийг ажилчиддаа өмсгөж чаддаг уу?

-Ер нь хэрэглэхгүй байгаа. Дулааны цахилгаан станцын засварын үед ялангуяа асбестын тоосонцроор амьсгалж байгаа шүү дээ. Ямар аюултай нөхцөлд ажиллаж байгаагаа мэдэхгүй яваа идэр насны залуучууд олон байна. Сэтгэл эмзэглэмээр. Ажил олгогчид ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах ёстой. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүстээ нүдээ аниад мэдсэн ч мэдээгүй юм шиг хандаж болохгүй. 2010 оноос хойш дулааны цахилгаан станцын удирдлагуудад мэргэжлийн хяналтын байгууллага, судлаачид гээд олон сувгаар “Ажилчдаа хамгаалаач” гэж мэдээлэл, зөвлөмж өгсөөр байгаа. Гэвч үүнийг анхааралдаа авахгүй байна.

-Ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахгүй эсрэгээрээ эрсдэлд оруулж байгаа тэдгээр аж ахуйн нэгжид хариуцлага тооцох зохицуулалт байдаггүй юм уу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар энэ асуудал зохицуулагддаг. Хэрвээ ажилчдын эрүүл мэндэд аюул, хор хөнөөл учирч байгааг мэдсээр байж санаатайгаар тэр байдлыг үргэлжлүүлбэл Эрүүгийн гэмт хэрэг ч болох боломжтой. Тиймээс энэ асуудлыг шат шатны салбар, байгууллагууд бүгд хянах, сайтар анхаарах нь зайлшгүй болоод байна. Ажил мэргэжилтэй холбоотой өвчний улмаас тэтгэвэрт гараад удахгүй нас барж байна. Ийм төрлийн өвчний улмаас байгалийн жамаараа амьдрах хугацаанаасаа эрт нас эцэслэж байгааг судлан бүртгэх, хянах хэрэгтэй.

-Тусгай хамгаалах хувцас хэрэглэлийн хүрэлцээ нь хэр байдаг юм бол оо?

-Хүрэлцээ, олдоц хангалттай бий. Байгууллага өөрсдөө асбесттэй хэрхэн ажиллах, харьцах талаар дотоод дүрэм, журмыг сайтар боловсруулж, түүнийхээ хүрээнд тохирсон хувцас хэрэгслийг Монголын зах зээлээс худалдаж авч бэлтгэх хэрэгтэй. Хувцас, хэрэгсэл хүрэлцээгүй эсвэл олдоцгүйгээс бус тухайн байгууллагын энгийн зохион байгуулалтын асуудлаас үүдэлтэйгээр ажилчиддаа тусгай хамгаалах хувцас хэрэгслийг олгохгүй байна. Ажил олгогчид менежментийн болон санхүүгийн асуудлыг шийдэж, хариуцах тусгай ажилтан томилж ажиллах нь зүйтэй.

Асбесттэй холбоотой өвчний тодорхойлогч болох гялтан хальсны хорт хавдрын тохиолдол манай улсад дэлхийн дунджаас 39 дахин их байна.

-Ер нь Монгол Улсад асбестыг анх хэзээ хэрэглэж эхэлсэн юм бэ?

-1960 оноос дулааны шугам, сүлжээ, станц барихтай зэрэгцээд хэрэглэж эхэлсэн. Асбест Монгол Улсад хэрэглээнд ороод 50 гаруй жил лав болсон гэсэн үг. Хэрэглэхээ болиход их хэцүү зүйл байхгүй. Орлуулах материал ашигласнаар технологийн явц, ажлууд бага зэрэг өөрчлөгдөх нь ч гэсэн ирээдүйгээ бодвол асбест хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хамгаалах хувцас, хэрэгсэл авах гээд эдийн засаг талаасаа хохиролтой. Эрүүл мэнд талаасаа үнэлшгүй үнэт зүйл хүнээ, ажилчдаа авч үлдээсэй. Солонгос, Японы жишээ гэвэл Засгийн газрынхаа дэргэд Асбестын хор хохирлыг барагдуулах санг байгуулаад, асбесттэй холбоотой өвчнөөр өвчилсөн, нас барсан хүмүүст зориулж нөхөн олговор олгодог. Ийм сан байгуулах зардал маш өндөр. Итали болон Америкт асбестээс үүдэж ажилчид нь хохирсон компанийн удирдлагуудад ял оноох тохиолдлууд олон бий. 

-Асбесттэй холбоотой хог хаягдлыг яаж устгах ёстой вэ?

-Асбесттэй холбоотой хог хаягдал нь химийн хортой, аюултай бодисын ангилалд ордог. Энэ хог хаягдлыг химийн хортой, аюултай бодисыг булшлах, хаях зориулалттай тусгай талбар дээр, битүүмжилсэн торхонд хийж булшлах ёстой. Булшлаад дээр нь “Анхаар асбест агуулсан хог хаягдал” гэсэн бичгийг байрлуулах ёстой. Энэ нь БОАЖЯ-наас гаргасан дүрэм, журмын хүрээнд зохицуулагддаг.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болортуул (103.229.121.53) 2022 оны 10 сарын 18

Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Нарансүх доктортоо баярлалаа ажлын амжилт хүсье.

0  |  0
zochin (43.228.129.86) 2020 оны 04 сарын 14

buruu uildlg demjij delgeruulj bolohgui erchim huchni salbar tom shude\n

0  |  0
batjargal(202.9.40.50) 2020 оны 04 сарын 09

english англиар яаж бичдэг вэ\n

0  |  0
zochin(202.55.188.83) 2021 оны 02 сарын 03

importlohiig horigloh hetegtei um bn buh barilgad asbest havtan hereglej bga asbestgui um barag bhgui. iim ayultai gej ogt medsengui ymar oroitoj bichdeg duugardag um be.

1  |  0
Zochin(66.181.186.72) 2020 оны 04 сарын 09

Mash zuv sedviig hondej yariltslaga hiijee. Hun amiin eruul mendiig hamgaalah gej buh shatandaa yaridag bichdeg. Erul mendiin huuli , Undsen huulind ch ter eruul ayulgui orchind amidrah erhtei gedeg bizdee. Asbest chin chimeegui tsar tahal yum bn daa. Ene saihan meregjiltei zaluugaas zovelgee avj ajlaa hiigeerei tor zasgiin holbogdoh meregjiltenguud. Naransuh sudlaach tsaashdaa ene ajlaa ulsm saihan n urgeljluuleerei , unench bgaarai sudalgaa shinjilgeendee. Amjilt husie

1  |  0
Бас базальт(66.181.161.52) 2020 оны 04 сарын 10

Асбестаас гадна базальтан хөвөн бас хүний эрүүл мэндэд нэн их хортой. Европын холбоо өнгөрсөн зууны 96 онд, өнөө үеийн Монголын нөгөө улаан туг болсон америкчууд 2006 оноос орон сууц, олон нийтийн барилгад бүх орнаник биш гаралай хөвөн хэлбэрийн дулаалгын материалуудыг тусгаарлалтгүй хэрэглэхийг хоришлосон байгаа. Монголд АРИУНБОЛД гэж баагий базальтаар бараг бандааш хийж өмсч болно гэж рекламдаад ИХ-ын гишүүн болох гэж байгаа биз дээ. Ийм юмнуудаас болж миний Монгол ертөнцийн ёроол болох нь дээ

3  |  0
асбест(66.181.182.153) 2020 оны 04 сарын 10

УБ хотын бүх шинэ барьсан байшингуудад асбестын тоосонцор байх боломжтой гэсэн. Дандаа хойд, урдаас оруулж ирсэн материалууд бөгөөд хольцтой нэгдлүүд агуулдаг. Шинэ байранд ороод харшилтай болсон бол сэжиглэх таамаглах хардах хэрэгтэй шүү.

2  |  0
zochin(64.119.27.73) 2020 оны 04 сарын 10

tegeed mania teneguud yu xiigeed baigaa yum oros xujaagaas orj ireed l xyamdxan zaraad baigaa yum baina lee shuu dee tuxain orond ni xoriglochixson said ni yu xiideg yum bas avligad idegdchixsen xar amia bodson bizda uxej dald orooroi

1  |  0
Top