Си Жиньпин: Хоёр дахь давлагаа “шинэ сорилт, бэрхшээл” дагуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

БНХАУ-ын дарга Си Жиньпин коронавирусний хоёр дахь давлагаа эхлэх эрсдэл улам нэмэгдэж буй энэ цаг үед “шинэ сорилт, бэрхшээл” ирж байгааг ард иргэддээ анхаарууллаа.

Хятадад халдвар анхлан дэгдэж эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд халдварын тохиолдол болон нас барсан тохиолдол эрс буурсан юм.

Халдварын тархалт болон халдвараас шалтгаалсан нас баралт эрс буурсан энэ цаг үед голомтлон тархаж байсан Ухань хотын хөл хориог лхагва гарагт цуцалсан билээ.

“БНХАУ-д жирийн амьдрал эхэлж, ид ажил буцалж буй энэ цаг үед манай нийгмийн хөгжлийн хувьд шинэ сорилт, бэрхшээл гарч ирлээ” гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин ярьжээ.

Си Жиньпин БНХАУ-ын удирдлагууд, Засгийн газрыг гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж буй тохиолдол нэмэгдэж байгааг анхаараалдаа авахыг уриалжээ. Зөөвөрлөгдөн орж ирж буй тохиолдлууд Хятадын нийгэмд дахин тархаах эрсдэлтэй байгаа юм.

БНХАУ-д одоогийн байдлаар коронавирусний оноштой 82.8 мянган хүн байгаа бөгөөд 3.3 мянган эндэж, 77.5 мянган хүн эдгэрээд байна.

Эх сурвалж: CNN

Top