КОВИД-19 | Чикаго хотын нэгэн шоронгийн 251 хоригдолд вирус халджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

АНУ-ын Чикаго хотын Күүк тойргийн шорон холбооны шоронгууд дундаас халдварын тоогоороо тэргүүлж, халдварын кластер болж байна. Зөвхөн тус шоронгийн 251 хоригдолд коронавирус халдварласан гэдгийг АНУ-ын Халдварт өвчин судлалын төв мэдээллээ.

Шоронгийн хоригдол хоригдлуудаас гадна 150 албаны ажилчдад мөн коронавирус халдсан байна. Ингэснээр зөвхөн тус шоронгийн 400 хүнд вирус халдсан нь энэ болсон юм.

Шоронгийн эмнэлэгт одоогоор 22 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 31 хүн эдгэрсэн байна. Харин шоронгийн нэг хоригдол нас барсан байна.

Халдвар авсан хоригдлуудыг бусад хоригдолд халдаахгүй байх үүднээс баруун жигүүрт нь тусгайлан камер засаж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Нийтдээ 4700 хоригдолтой уг шоронгийн удирдлагууд ял хөнгөн, зан харилцаа сайн хоригдлуудыг судалж тогтоон хугацаанаас нь өмнө суллахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Chicago Tribune

 

 

Top