АНУ Иран болон Венесуэл улсад коронавирусний халдварын эсрэг тэмцэхэд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал тавьжээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ талаар “Венесуэл, Иран улсын хоёулангийнх нь нөхцөл байдал, ялангуяа коронавирусний улмаас хүнд байдалтай байгаа Иранд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ямар нэгэн хориг арга хэмжээ байхгүй” гэсэн талаар “Bild” сонин мэдээлэв.
Майк Помпео АНУ нь Иран, Венесуэл болон Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал тавьсан талаар мэдээлжээ.
Өмнө нь Европын холбоо бусад оронд хандан Сири, Венесуэл, Иран болон Хойд Солонгосын эсрэг хориг нь тэд коронавирусний эсрэг эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад болохгүйг уриалсан билээ.
Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын тус улсын эсрэг хориг нь коронавирусний халдварын тархалтын үед “эмнэлгийн терроризм” болж байгааг мэдэгдсэн юм.