Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын мэдэгдэл
Эрхэм хүндэт ахан дүүс минь!
Дэлхийн өнцөг булан бүрд буй олон хүмүүсийн давтан хүсэлтийн хариуд би эдгээр үгсийг бичиж байна.
Өнөөдөр бид коронавирусний тахлын дэгдэлтээс болж маш хүнд хэцүү үеийг туулж байна. Үүнээс гадна хүн төрөлхтний өмнө байгаль цаг уурын эрс өөрчлөлт тэргүүтэй бусад олон асуудлууд тулгараад байгаа билээ. Энэ завшааныг ашиглан би дэлхийн улс орнуудын Засгийн газар, түүний дотор Энэтхэгийн Засгийн газарт эдгээр бэрхшээлийг даван туулах арга хэмжээ авч буйд нь бахдан биширч, талархаж байгаагаа илэрхийлье.
Дэлхий ертөнцийн үүсэл, оршин тогтнол, сүйрлийн талаар дүрслэн бичсэн Эртний Энэтхэгийн уламжлалт бичээс байдаг. Тэрхүү бичээст тайлбарласнаар зэвсэгт мөргөлдөөн, элдэв өвчин зэрэг нь ертөнцийн эвдрэл сүйрлийн зарим шалтгаан болно хэмээсэн нь өнөөгийн бидний үзэж туулж буйтай нийцэж байна. Хэдий тийм боловч, бидний өмнө тулгарч буй асар их бэрхшээлийг үл харгалзан амьд амьтад, түүний дотор хүн төрөлхтөн давж, тэсэж үлдэх гайхалтай чадвартайгаа харуулсан юм.
Нөхцөл байдал яаж хүндрэхээс үл хамааран бид тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахын тулд шийдэмгий, зоригтойгоор шинжлэх ухаан хийгээд хүний мэргэн ухааныг ашиглах ёстой.
Бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд аюул тулгараад байгаа учраас сэтгэлийн түгшүүр, айдас мэдрэх нь байгалийн жам юм. Гэсэн хэдий ч бидний өмнө тулгарч буй асуудлуудыг эргэцүүлж шинжлэхэд тустай дараах мэргэн зөвлөгөө байдаг учир би тайван байна.
"Хэрэв ямар нэгэн зүйл хийх боломжтой бол санаа зовох шаардлагагүй түүнийгээ хий, харин ямар ч арга зам үгүй бол сэтгэлээ дэмий зовоох нь огтхон ч тусгүй".
Яг одоо коронавирусний тархалтыг барьж тогтоохын тулд хүн бүр чадах бүхнээ хийж байна. Аюулыг хязгаарлахын төлөө улс орнуудын гаргаж буй хамтын хүчин чармайлтыг би сайшаан дэмжиж байна.
Ялангуяа Энэтхэг улсын Ковид-19-ийн тархалтыг таслан зогсоохын тулд мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох зорилгоор яаралтай тусламжийн сан, цахим платформ байгуулахаар SAARC-ийн бусад орнуудтай хамтран хэрэгжүүлсэн санаачилгыг өндрөөр үнэлж байна. Ирээдүйд ч ийм төрлийн хямралтай тэмцэхэд энэхүү арга хэмжээ үлгэр дуурайл болох юм.
Дэлхий даяар хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага бий болсноос үүдэн олон хүн амьжиргаагаа алдаж үлэмж их бэрхшээлтэй тулгарч байгааг би ойлгож байна. Тогтвортой орлогогүй хүмүүсийн хувьд амин зуулгынхаа төлөө өдөр бүр чадан ядан зүтгэхэд хүрдэг. Нийгмийн эмзэг бүлгийн гишүүдээ халамжлахын тулд боломжтой бүхнээ хийхийг би чин сэтгэлээсээ уриалж байна.
Хүмүүсийн амийг аврахын тулд өөрсдийгөө том эрсдэлд оруулан тэргүүн шугам дээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд - эмч, сувилагч болон бусад туслах ажилтнуудад би гүнээ талархал илэрхийлье. Тэдний аугаа үйл хэрэг нь энэрэл нигүүлслийн бодит жишээ юм.
Энэхүү хүнд хэцүү цаг үеийг туулж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа ахан дүүсийнхээ төлөө чин сэтгэлийн угаас санаа зовнин, энэ тахал өвчин эртхэн эцэслэж, амар амгалан, аз жаргал тань эргэн сэргэх болтугай хэмээн залбирч байна
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Сэтгэгдэл ( 19 )
Eh bolson zurgaan zuil hamag amitanii tusiin tuld buh zuil amar amgalan boloh boltugai.
Мулгуу хүмүүс яасан ч олон юм бэ. Захын баагий Дээрхийн гэгээнийг дормжилдог болж дээ. Бурхны элчийг дормжилсныхоо төлөөсийг хүртэх л болно. Далай лам бол ид шидтэн биш, оюун санааны удирдагчдын нэг. Олон хүнийг тэнэг мунхаг байдлаас нь гаргахын төлөө номлолоо айлддаг гэдгийг яагаад ойлгодоггүй юм бол. Энэ өвчин зовлон бол хүмүүсийн өөрсдийнх нь буруу үйлийн тусгал. Хийсэн үйлийнхээ үрийг хүн эдлэх л ёстой. Дураараа дургиж дунлд чөмгөөрөө жиргэж жиргэчихээд зовлон бэрхшээл тулгараад ирэхэд, ид шид хайдаг, мэдээж байхгүй зүйлээ олдохгүй болохоор Далай багшийг хүртэл дормжилдог ЧИ хэн бэ?
Nomiin hvch aguu bilee.Hvn bvr uul ni dor bvrnee l oorsdiigo hamgaalj deg juramiig saxij l bga.Daanch gadnaas irsen hvmvvs ovchlol awchraad bgaa ni tiimxen bnaa.
Багшын ерөөл биелэх болтугай УМ МААНИ БАД МИ ХУМ
агуу их Далай багшийн минь айлдвар хүн төрөлхтнийг гийгүүлэх болтугай.
Өөрийгөө их хаан гэчихжээ, нэг жоом.
БУРХАНЫГ муухайгаар хэлж байгаа адгын хар жоомны ялгадасууд харанхуй хар нvxэнд vvрд унахвий!!!!!!!
Энэ еерийгее Монгол гэж худлаа нэрэлсэн нэг жоомны беес хар ялгадас юу хуцаж ульж БУРХАНЫГ муу муухайгаар бичээд байна аа?!?!?! тамаас айхгvй байна уу. Там ч их аймаар гээд байгаа юм да
Энэ еерийгее Монгол гэж худлаа нэрэлсэн нэг жоомны беес хар ялгадас юу хуцаж ульж БУРХАНЫГ муу муухайгаар бичээд байна аа?!?!?! тамаас айхгvй байна уу. Там ч их аймаар гээд байгаа юм да
Энэ еерийгее Монгол гэж худлаа нэрэлсэн нэг жоомны беес хар ялгадас юу хуцаж ульж БУРХАНЫГ муу муухайгаар бичээд байна аа?!?!?! тамаас айхгvй байна уу. Там ч их аймаар гээд байгаа юм да
Iim Saiyan yumig oilgohgui muulj bga nuhud Ch gesen uvchin zovlongui sain saihan jargah boltugai
ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ДАЛАЙ БАГШДАА МѲРГѲМҮЙ.ИД ШИД ГЭДЭГ БОЛ ѲНДѲР ТҮВШИНД ХѲГЖҮҮЛСЭН ЭНЭРЭЛ ХАЙР БОДИЙН СЭТГЭЛЭЭС БИЙ БОЛДОГ ЗҮЙЛ. БУДДЫН ШАШНЫ ЛАМ ХУВАРГУУД ЧАДАХ ЯДАХААРАА ѲДѲР ШѲНѲГҮЙ УНШЛАГА НОМОО УНШИЖ БАЙГАА. ЦѲѲХѲН ТООТОЙ ЛАМ ХУВАРГУУД ДЭЛХИЙН ЯНЗ БҮРИЙН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ѲѲР ѲѲР ШАШИНТАЙ 7 ТЭРБУМ ГАРУЙ ХҮНИЙ ТѲЛѲѲ БОЛОН АМЬД АМЬТАН ТООЛЖ БАРШГҮЙН ТѲЛѲѲ ЗАЛБИРЧ БАЙГАА БОЛОВЧ ЛАМ ХУВРАГ БАГШ ДЭЭДСҮҮДИЙГ ХАРААЖ ЗҮХЭЭД ДОРОМЖЛООД БАЙГАА УЧИР НИЙТИЙН ЛАЙ ЛАНЧАГ ХИЛЭНЦ ГҮГЭЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ БАЙГАА УЧИР ЭХ ДЭЛХИЙН ХҮН БҮР ЁС СУРТАХУУНЛАГ БАЙДАЛД СУРАЛЦАЖ ДОТООД УХАМСАРЛАГ ЧАНАРАА ХѲГЖҮҮЛМЭЭР БАЙНА
СЭТГЭЛ АРИУН БОЛ ЕРТӨНЦ АРИУН. ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ДАЛАЙ БАГШИЙН МЭЛМИЙ ТУНГАЛАГ, ӨЛМИЙ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ.
Ene nogoo manai aimaar id shidtei boo lam neeree yav tag bh chin. Heden 1000n jiliin omno uhsen huntei holbogdoj yariad chadaj bgaa iym chin ene covid ene ter bol ineedem baimaar iymaa tedend. Macka zuugeed gereesee garahguu darhlaagaa demjij virus avchihgui iymsan geed l gertee suutsgaaj bgaa bhdaa.
Энэ лам даахааргүй өргөл барьц авсандаа, ид шидтэй хий хоосон их гайхуулж цэцэрхсэндээ. Эрдэм чадал байдаг юм бол энэ тахлыг дарахад жаахан чгэсэн нэмэр болохгүй нээ. Эмнэлгийн нэг сувилагчаас нь долоон дор байна. Түүгээр барахгүй хувалзлан сорсон хэвээрээ л байна. Наашаа л тахалтай битгий ороод ирээсэй билээ. Нэмэр тусгүй учраас холхон л байгаарай. Бас хойд дүрээ Монголд үлдээнээ гэж тэнэгтэхээ болиорой.
Yes
14 удаа хувилсан гээ биз дээ, шид илбээрээ цар тахлыг алга болгооч . Шашин гэдэг чинь зүгээр л юу ч биш гэдэг нь ийм үед л тод харагдах юм даа. Аугаа дайнч Монгол удам төвдийн балар харанхуй шашинг шүтсэнээр үгүй болжээ. Далай лам тийм л хувилгаан юм бол Хужаагийн дарлалд байгаа Төвд орноо тусгаар болгооч. Орох оронгүй, оочих аягагүй бузар төвд өвгөнийг шүтэхээ больцгоо. АНУ тэргүүтэй улсууд Хужаа гэх улсыг дарахын тулд л энэ өвөөг ашиглаж байгаа юм шүү дээ.
MEDRELGUI MAL MINI YADAHDAA AMAA HAMHIAD SUUJ CHADAHGUI BAINA UU SAIN SAIHAN UG ERUUL HELEHEES UUR YU CHI HUSEEV
Тэнэг сда одоо ухаарсан юм бол сургаалиа илүү прагматик болгож хүний хэрэгцээг үгүйсгээд байлгүй, бодит шийдлүүд дээр ажиллахыг номлолдоо оруулах хэрэгтэй