Цагдаагийн алба хаагч замын осол гаргаж, гурван хүн гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Хөвсгөл аймагт гарсан автозамын ослын улмаас нэг хүн амь насаа алдаж, гурван хүн гэмтжээ.

Тодруулбал, Хатгал тосгоноос 9 км зайд мөнгөлөг өнгийн Приус-20 загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Ослын улмаас 25 настай Б газар дээрээ нас барж, автомашинд зорчиж явсан 25-28 насны гурван хүн гэмтжээ.

Улмаар хэргийг шалгахад, осол гаргасан автомашиныг нас барсан эрэгтэй жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд талийгаач нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байжээ. Харин гэмтсэн иргэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба аймгийн Цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.39) 2020 оны 04 сарын 09

Хэргийг шалгах явцад замын цагдаагийн албан хаагч уг машиныг жолоодож явсан нъ тогтоогдсон бөгөөд ослын улмаас өөрөө амиа алдсан байна.

0  |  0
Зочин(202.55.188.84) 2020 оны 04 сарын 12

Манайхны мэдээний найруулга гэж алж өгөх юм. Нас барсан эрэгтэй машин жолоодоод явж байгаа юм. Саяхны бас нэг мэдээнд тэнгэрийн оронд одсон ханьтайгаа хамтраад тоглолт хийж явдаг нэг уран бүтээлчийн тухай нийтэлсэн байсан. Мэдээ уншихдаа сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг сайт дээрээ урьдчилан сануулж баймаар болжээ.

1  |  0
Top