КОВИД-19 | АНУ-ын 14 мужид он дуустал сургуулиудыг хаалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

АНУ-ын Боловсролын яамны мэдээллээр тус улсын 14 муж он дуустал бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байна.

Учир нь коронавирусний халдварын тархалт, нас баралт огцом нэмэгдэж байгаагаас шалтгаалан дээрх шийдвэр гаргажээ.

Харин Калифорни, Айдахо, Өмнөд Дакота мужууд бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг цуцлах зөвлөмжийг хүргүүлээд байна. 

АНУ-ын Холбооны Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цуцлах эсвэл сунгах эсэхийг шийдвэрлэх аж.


АНУ-д он дуустал бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон мужууд:

 

  1. Алабама
     
  2. Аризоноа
     
  3. Арканзас
     
  4. Жиоржиа
     
  5. Индиана
     
  6. Канзас
     
  7. Мичиган
     
  8. Небраска
     
  9. Нью Мексико
     
  10. Оклахома
     
  11. Пеннсильвани
     
  12. Вермонт
     
  13. Виржиниа
     
  14. Вашингтон

Эх сурвалж: Fox News

Top