ОХУ-дахь монгол оюутнуудыг эх оронд нь авчрахад Буриад тусална

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Буриадын тэргүүн Алексей Цыденов Засгийн газартаа ОХУ-дахь монгол оюутнуудыг эх оронд нь буцаахад тусламж үзүүлэх үүрэг өглөө.

Гадаадын нисэх зам хаагдсан тул монгол оюутнууд Буриадаар дамжин, Монголд харьж байгаа юм. Одоогийн байдлаар Москвад 100 гаруй монгол оюутан ирээд байгаа гэнэ. SmartAvia компанийн дотоод нислэгийн онгоц энэ сарын 11-нд монгол оюутнуудыг Москвагаас Улаан-Үдийн “Байкал” буудалд хүргэж, тэндээсээ автобусанд суун, Хиагтаар дамжин, Монголд харих ажээ.

Алексей Цыденов “Нисэх бүрэлдэхүүнийг дараа нь карантинд оруулна. Онгоц, автобусыг ариутгана. Хөршдөө туслах ёстой. Монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх ажлыг маш хариуцлагатай явуулах ёстой” гэж тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(202.9.46.141) 2025 оны 03 сарын 13

Sain bn! Yerunhiilogch Tseden

2  |  0
Дорж(103.26.194.159) 2025 оны 03 сарын 13

Цэдынов молодец, спасибо вам.

1  |  0
зочин(202.21.109.96) 2025 оны 03 сарын 13

ЭХЛЭЭД БУРИАДУУДДАА ТУСЛААЧЭЭ.... БАС НЭГ ПОПОРСОН НӨХӨР.... ЦААШАА СЭТГЭЛТЭЙ ШДЭЭЭЭ ЭД НАР..

1  |  2
Tsedo(176.59.74.31) 2025 оны 03 сарын 13

Bid neg l mongol yum xoino argagui dee.. Ted tuslax ëstoi\n

3  |  0
ОНГОД(202.21.108.251) 2025 оны 03 сарын 13

Удам судар, цус нэгтэй ахан дүүс хүнд цаг үед ийм л байх учиртай, гялайлаа

4  |  0
Зочин(202.9.46.67) 2025 оны 03 сарын 13

Ямар сайхан юм бэ баярлалаа их сайхан санагдлаа. Буриад ахан дүүстээ дахин дахин баярлалаа

5  |  1
Zochin(119.40.103.3) 2025 оны 03 сарын 13

Sain bna.

6  |  0
Close menu