Мексикт коронавирусний халдвараар анх удаагаа жирэмсэн эмэгтэйчүүд нас барсан тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн сайдын орлогч Уго Лопес-Гатель “Өнөөдөр хоёр жирэмсэн эмэгтэй нас барсан тохиолдол бүртгэгдлээ” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр нэг эмэгтэй нь кесарево хагалгаагаар амаржаад нас барсан бөгөөд хүүхдийг эрүүл эх барьж авч чаджээ.
Мексикийн Эрүүл мэндийн яам жирэмсэн эмэгтэйчүүдийг “COVID-19”-ийн халдварын эрсдэл өндөртэй хэсэгт багтаж байгааг анхааруулсан байна.
Мексикт нийт 3441 тохиолдол бүртгэгдэж, 194 хүн нас бараад байна.
Вирус нь амьд организм биш уургийн молекул учир түүнийг хөнөөж үгүй хийх боломжгүй аж. Вирус өөрөө л задарч устах боломжтой. Задрах хугацаа нь тухайн вирус байрлах гадаргууны төрөл, температур, чийглэгээс хамаарна. Маш эмзэг энэхүү вирусийг хамгаалж байдаг зүйл нь тосон бүрхүүл учир тосыг задалдаг савангийн хөөс маш үр дүнтэйг мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Иймээс та гараа савангийн хөөсөөр 20 секундын турш үрж угаагаарай.