АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсад халдвараар оношлогдсон иргэдийн тоо 500 399-д хүрсэн тухай мэдээллээ.
Нэгдсэн улсын хэмжээнд коронавирусний улмаас 18 мянган хүн амиа алдсаныг Жонс Хопкинсийн их сургуулийн тайланд дурдсан байна.
АНУ-д халдварын голомт болоод буй Нью-Йорк хотод л гэхэд 171.4 мянган хүн коронавирусээр оношлогдож 7.8 мянган хүн энджээ.
Сүүлийн гурав хоногийн хугацаанд Нью-Жерси мужид халдварын тоо огцом өсөж 54.5 мянгад хүрсэн байна.
Одоогоор АНУ-д Вайоминг гэх цор ганц мужид халдварын улмаас өвчтөн нас бараагүй байна.
Эх сурвалж: CNN