КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тус улсад хоногийн хугацаанд халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварлагсдын тоо 10.4 мянгад хүрсэн тухай мэдээллээ.

Түүнчлэн тус улсад зургаан өдөр дараалан халдварлагсдын тоо 50 буюу түүнээс бага байгаа нь хоёрдугаар сарын 29-ний халдварын оргил үеэс даруй 909 шинэ тохиолдлын бууралттай байна.

Гэвч халдварын хоёр дахь давлагаа голомтлон тархах өндөр эрсдэлтэй байгаа тул сүм хийд, олон нийтийн газруудыг сонор сэрэмжээ алдахгүй байхыг Засгийн газраас нь сануулсаар байна.

Өмнөд Солонгост коронавирусний халдвар тархаж эхэлснээс хойш нийт 211 хүн энджээ.

Халдварын голомт болж байсан Тегү хотод 52 хоногт анх удаагаа халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй. Харин Умард Гёнгсан аймаг болон ойр орчимд нь гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Korea Herald

 

Top