АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт /2020.04.10/ өөрсдийн иргэдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэхээс татгалзаж эсвэл хойшлуулж байгаа улс орнуудын эсрэг визийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Цагаан ордны мэдээллээр, АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүнд энэ талаарх мэдээллийг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулах үүрэг өгсөн байна. Төрийн нарийн бичгийн дарга тухайн улс орны эсрэг визийн хязгаарлалтын арга хэмжээ авах эсэх шийдвэрийг мэдээлэл авснаас хойш долоо хоногийн дотор гаргах аж.
Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр, АНУ-д шинэ төрлийн коронавирусээр 500399 хүн халдварлаж, 18637 хүн нас баржээ. Өнгөрсөн хугацаанд 28 790 өвчтөн эдгэрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1694247 хүн КОВИД-19 коронавирусний халдвар авснаас 102564 хүн нас барж, 376833 өвчтөн эдгэрчээ. Испанид 158273 /нас барсан 16071/, Италид 147577 /нас барсан 18849/, Францад 125931 /нас барсан 13215/, Германд 122171 /нас барсан 2767/, Хятадад 83004 /нас барсан 3336/, Их Британид 74605 /нас барсан 8974/, Иранд 68192 /нас барсан 4232/, Туркт 47029 /нас барсан 1006/, ОХУ-д 11917 /нас барсан 94/, БНСУ-д 10450 /нас барсан 208/ халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 13 )
Haha yu hutsaad bga hog we ardchilsan ulsuud tged ovchtei hunee avahgui geed guriigeed bhuu haha ..bi uheheer chi uh gej bgmshig
Авах хэрэгттэй
ardchilliin olgii gej manaihnii hoshuuraad baidag divaajingiin unen nuur torh ni ene dee Putin yag l unen helsen delhii deer ardchilal gej baihgui amerikiin yaduu buurai ornii ard irgediig turhirdag novshiin ug arga 2 ni yum shuu gej unen baigaa biz
химийн зэвсэг
Hunii nitagiin vhanat tanigdanaa gej uwchin tuswal hetsuudehendee
Хуцдаг зөнөг шүү. Баахан хүн өвчилүүлчихээд авцгаа гэж тэнэгтвэл яахав.
Trumpiin zuv shdee.Jishee n baahan haldvartai hujaa solongosuudaa avahgui udaad baival Battulga neg yum hiih bailgui
Трамп юм бол хориг тавина гэх юм.
Ану уруудаж мөхөх замаа л засаад байх шиг байна. Энэ тэнэг баян өвгөн ирэх сонгуулиар буухгүй бол Америк гэдэг улс эргэлт буцалтгүй доройтох байх даа. Угтаа бол энэ олон цагаачид, олон үндэстний ижилсэл л өнөөгийн хүчирхэг Америкийн суурийг тавьсан шүү дээ.
Зөвөө зөв, өөрийн иргэдээ авахгүй байна гэдэг маш аймшигтай хувиа хичээсэн үзэл. Манайд ч ийм бүлэг хүмүүс бий. Ичихгүй үзэл бодлоо тулгаад байгаа
Хууль бус цагаачдыг албадан нутаг буцаана. Хүлээж авахгүй бол визний хориг тавина гэснийг ингэж гуйвуулж болохгүй ээ.
Иргэдээ татахгүй байгаа ганц нэг улс дэлхийд онигоо болж байгаа нь үнэн. Сeрб Хорват хоёр нилээн ширүүн муудалцаад авсан
Эх сурвалжгүй худал мэдээлэл тавихгүй байна уу