Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлснээр Монгол Улсад халдварын сэжигтэй тохиолдол болон шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Оношлогдсон өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, нарийвчилсан эмчилгээнд хамрагдаж байгаа аж.

“Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Компьютер томографын өндөр зэрэглэлийн хяналтаар өвчтөнүүдийг хянаж байна. Түүнчлэн өвчтөнүүдээс шаардлагатай шинжилгээг цаг тухай бүрт нь авч байгаа” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү ярилаа.

Дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Top