ДЭМБ эмнэлгийн ажилтнууд КОВИД-19-өөр халдварлаж буй шалтгааныг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн олон улс оронд эмч, эмнэлгийн ажилтнууд олон тоогоор коронавирусний халдвар авч буй шалтгааныг судалж байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. “Энэ бол аюултай хандлага. Дэлхийн зарим улс оронд эмнэлгийн ажилтнуудын 10 хувь нь халдвар авсан нь сэтгэл түгшээж байна” гэж тэрбээр онцолсон байна.

ДЭМБ Итали, АНУ, Испани, Хятад, Сингапур зэрэг улсаас авсан мэдээлэл, баримт дээр тулгуурлан юуны улмаас эмч, эмнэлгийн ажилтнууд олон тоогоор халдвар авч буй шалтгааныг судалж байна гэж Гебрейесус тодруулжээ. Амьсгалын замын халдварт өвчтэй хүмүүстэй ажиллах туршлага дутагдах, эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллах, хангалттай амралтгүйгээр олон тооны өвчтөнүүдтэй ажиллах зэрэг шалтгаанууд нөлөөлж буй эсэхийг судалж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын хэрэгслийг зөв хэрэглэснээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий зэрэг хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах нь тэднийг аюулгүй нөхцөл байдалд ажил үүргээ гүйцэтгэхэд нь туйлын чухал гэж ДЭМБ-ын тэргүүн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top