Сэлэнгээс илэрсэн өвчтөнтэй ойр байсан 265 хүнээс халдвар ИЛРЭЭГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

Сэлэнгэ аймагт батлагдсан коронавирусний халдвартай иргэнтэй хамт хойд хилээр орж ирсэн 265 хүнд шинжилгээ хийхэд вирусний халдвар илрээгүй гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

“Хамт хилээр орж ирсэн иргэдээс орон нутаг руу явсан тохиолдол гарсан. Тухайлбал, Дарханд 34, Орхон аймагт 43 хүн очсон байсан. Түүнчлэн тандалтын шугамаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярилаа.

Энэ сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн яамны мэдээллээр коронавирусний 16 дахь тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан иргэн ОХУ-д сурдаг, 20 настай оюутан байсан юм. Тэрээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас хойд хилээс Албанбулагийн боомтоор орж ирээд маргааш өдөр нь шинжилгээнд хамрагдахад коронавирус илрээгүй юм. Харин давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн билээ.

Өвчтөний биеийн байдал тогтвортой, нарийвчилсан шинжилгээнд хамрагдаж байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Top