КОВИД-19: Apple, Google хамтран халдвар авагсдыг илрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

АНУ-ын технологийн тэргүүлэгч “Apple”, “Google” компаниуд хамтын хүчин чармайлтаар коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийн илрүүлэх технологи бүтээж байна.

“Apple” компани дэлхий дахинд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллах ийм чухал цаг үе хэзээ ч гарч байгаагүй гэж онцолжээ. Шинэ технологи нь өвчтөнүүдтэй харьцаж байсан хүмүүсийг илрүүлэх боломж олгосноор эрх баригчид болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажлыг хөнгөвчлөхөд чиглэж байна. Энэхүү санааг хоёр үе шаттай хэрэгжүүлэх аж. Ирэх тавдугаар сард Android болон iOS үйлдлийн систем дээр ажилладаг хэрэгслүүд холбогдох API аппликэйшн программчлалын интерфейсийг бүтээхээр төлөвлөжээ. Ингэснээр эрүүл мэндийн системийн албан ёсны аппликэйшныг ашиглах боломжтой болох гэнэ. Хоёрдугаар шатанд тус компаниуд Bluetooth технологи дээр тулгуурлан халдвар авсан өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийг илрүүлэх тусгай платформ бүтээх тал дээр ажиллах юм. Үүнийг хэрэгжүүлэхэд хэдэн сарын хугацаа шаардагдах аж. Ингэхдээ хэрэглэгчдийн хувийн нууц, аюулгүй байдлын хамгаалах нь нэн тэргүүний ач холбогдолтой гэж тус компаниуд мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top