Шинэ коронавирусний цар тахлаас шалтгаалан ОХУ-ын алтны экспорт буурсантай холбоотойгоор алтны нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгааг тус улсын Төв банкнаас мэдээллээ.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж нислэгүүдийг цуцалсан нь ийнхүү алтны экспортод сөргөөр нөлөөлсөн байна. Үүнээс шалтгаалан ОХУ-ын Төв банк алт худалдан авалтаа зогсоож болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа аж.
“Тодорхой саад бэрхшээл бий. Банкнуудад тээвэрлэлт, дэд бүтцийн асуудал алтны экспортод нөлөөлж байгаа хэлж байгаа. Одоо бид бусад банкнуудтай хамтран хэрхэн саад бэрхшээлийг даван туулах талаар хэлэлцэж байна” гэж ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина ярьжээ.
Төв банк болон арилжааны банкнуудын уулзалт ирэх долоо хоногт болно гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын Төв банк гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 120 тэрбум ам.долларын алтны нөөцтэй гэх судалгаа гарсан юм.
Өнгөрсөн онд ОХУ 10.1 сая тонн цэвэршүүлсэн алт үйлдвэрлэж, үүнээс 5.1 сая унц алтыг Төв банкаар дамжуулан худалдаж, 3.7 сая унцыг нь экспортолжээ.
Эх сурвалж: Mining.com