Энэтхэг улсад шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 1035-аар нэмэгдэж, нийт 7447 тохиолдол бүртгэгджээ.
Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр, одоогоор 6565 өвчтөн эмчлүүлж байгаа бол 642 өвчтөн эдгэрч, 239 хүн нас баржээ.
Халдварын дэгдэлт Махараштра мужид хамгийн өндөр /1574/ байгаа бол Тамиланд 911, Дэли 903, Ражастан 554, Телангана 473, Матхья Прадеш 435, Уттар Прадеш 431, Керала 364ь Андрха Прадеш 363, Гужарат 241 тохиолдлоор удаалж байна.
Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Энэтхэгийн Засгийн газар энэ сарын 14-нийг хүртэл 21 хоногийн хорио цээрийн дэглэм зарласан. Эрх баригчид иргэдээ хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээсээ гарахгүй байхыг уриалж, нийтийн тээвэр, метро, төмөр замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Мөн энэ сарын 14-нийг хүртэл дотоодын болон олон улсын нислэгийг бүрэн зогсоогоод байгаа юм.
Өнөөдөр /2020.04.11/ Ерөнхий сайд Нарендра Моди танхимын гишүүдтэй видео хурал хийж, хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ улсаас хурдан иргэдээ аваачээ Энхтувшээн Хурэлсухээ. Энхтувшээн чи хуухдээ авсан бол бусдын хуухэд хамаагуй юу чамд. Хараал идсэн хуурэв чи. ГХЯ сайд гуай улс терийн оноо бодрлгуй энэтхэгтээ хурдан ярьж аваач хумуусээ. Нетээр дуурэн энэтхэгчууд гадныхыг гэмтээж бгаа бичлэг. Ямар хэцуу газар билээ. Хурэлсухээ чадалтай боловсон улс орноос биш эхлээд хэцуу улсаас хумуусээ аваач. Элчин нар иргэдээ хашаандаа цуглуулаачээ хар тамхи зеегчидее.