КОВИД-19: Улаан-Үдэд монгол иргэн тусгаарлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Энэ сарын 10-нд Москва - Новосибирск - Улаан-Үд чиглэлийн онгоцоор Буриадад ирсэн 50 настай монгол иргэн өндөр халуунтай байсан тул “Байкал” нисэх буудалд буунгуут нь Буриадын Халдвартын эмнэлэгт тусгаарласан байна.

Коронавирусний эхний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Дараагийн шинжилгээг 10 хоногийн дараа хийх бөгөөд тэр болтол Улаан-Үдэд тусгаарлагдах юм гэж "Номер один" агентлаг мэдээллээ. 

Тус иргэн нутгийнхны хамт Монголд харих гэж байсан бөгөөд бусдаас нь ямар нэг сэжиг илрээгүй байна.

Top