Энэтхэгт хоногт коронавирусний халдварын 909 тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Энэтхэгт энэхүү вирусний улмаас нас барсан хүний тоо 273 болсон байна. Тэгвэл эдгэрсэн хүний тоо 715 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.
Тэгвэл Өмнөд Солонгост “COVID-19”-ийн халдвар нь эдгэрсэн хүний тоо 7368 болж нэмэгдсэн байна. Тус улсад нийт 10512 тохиолдол батлагдаад байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд “COVID-19”-ийн халдварыг цар тахал гэж зарласан билээ.
Коронавирус нь ямар нэгэн шархгүй, эрүүл арьсыг нэвтэрч орж чадахгүй ч агаарт хөвж байхдаа ам хамар, нүдний салстаар дамжин орох эрсдэлтэй юм. Мөн давчуу, хязгаарлагдмал орон зайд илүү дэгддэг энэхүү вирусээс сэргийлэхийн тулд гэрлийн унтраалга, зурагтын удирдлага, гар утас, цаг, компьютер, ширээ, телевиз зэрэгт хүрэхээсээ өмнө болон дараа нь гараа угаах хэрэгтэй юм. Түүнчлэн хумсаа богино байлгаснаар вирус нуугдахаас сэргийлнэ.