КОВИД-19: Хятад, Японы ойрадууд Халимагт тусалж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Ойрадууд Монголоос гадна ОХУ-ын Халимаг, Хятадын Шинжаан, Өвөр Монголд амьдардаг. Тэд хоорондоо холбоотой, нэг нэгэндээ үргэлж тусалдаг.

Хятадын ойрад Менк Делгр олон нийтийн сүлжээнд “Энэ сарын 2-нд би Москвад амьдардаг Шинжааны халимаг залуутай ярилцсан. Тэр Халимагт амны хаалт, ариутгалын хэрэгсэл дутагдалтай байгаа гэж ярьсан. Ингээд Хятад, Япон, Америкт амьдардаг ойрадуудтай холбоо барьж, хандив цуглуулж эхэлсэн” гэж бичжээ.

Энэ сарын 10 гэхэд тэд 17200 амны хаалт, 200 хамгаалалтын хувцас авч, Хятад дахь Монголын Элчин сайд Д.Ганхуягт гардуулан өгсөн байна.

Бээжинд 2500, Өрөмчид 2520, Чунцинд 2000 маск хандивласан бол Японы “Ничи Технологи” компани 10 мянга маск, 200 хамгаалалтын хувцас нийлүүлжээ.

Хандивыг ОХУ дахь Монголын ЭСЯ-нд илгээж, тэндээсээ Халимагийн Элиста хотод явуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(202.9.47.30) 2020 оны 04 сарын 17

Mongoloos bas tuslamj nemj yawuulah heregtei yum bnda

4  |  0
Top