Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тус улсад хоногийн дотор 32 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ. Ингэснээр халдвар авсан нийт өвчлөгсдийн тоо 10.5 мянгад хүрчээ.
Тус улсад долоон хоног дараалан халдварлагсдын тоо 50 буюу түүнээс бага байгаа нь халдварын оргил үеэс хойш даруй 909 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
Гэвч халдварын хоёр дахь давлагаа голомтлон тархах өндөр эрсдэлтэй байгаа тул сүм хийд, олон нийтийн газруудыг сонор сэрэмжээ алдахгүй байхыг Засгийн газраас нь сануулсаар байна.
Өмнөд Солонгост халдвар тархаж эхэлснээс хойш нийт 214 хүн энджээ.
Халдварын голомт болж байсан Тэгү хотод халдварын хоёр, тус хотыг тойрсон Умард Гёнсанг аймагт гурван хүн тус, тус илэрсэн байна.
Эх сурвалж: The Korea Times