Японы эмч нар Нелфинавир эм нь шинэ төрлийн коронавирусний үржлийг зогсоодог болохыг тогтоожээ.
Анагаах ухааны bioRxiv сайтад мэдээлснээр, Нелфинавир эмийг хүний дархлал хомстлын вирусний эсрэг хэрэглэдэг байна. ХДХВ эмчлэхдээ энэ эмийг ретровирусний эсрэг бусад эм бэлдмэлтэй хавсруулан хэрэглэдэг аж.
Судлаачид есөн төрлийн ийм эм бэлдмэл шинэ төрлийн коронавируст үзүүлэх үйлчлэлийг судалсны үр дүнд Нелфинавир нь КОВИД-19 үүсгэгчийн үржлийн идэвхжлийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Ингэхдээ судлаачид коронавирусний халдварын эсрэг баталгаатай эм бэлдмэлийг одоогоор гаргаж аваагүй байгаа тул вирусний эсрэг өндөр үр дүнтэй эм бэлдмэлийг турших шаардлага буйг онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Tegeed bushuu heregleech dee
Юун гоёын