КОВИД-19: Халдвар авсан хүний тоо 85 мянгаар нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Дэлхийн хэмжээнд сүүлийн нэг хоногт шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо 85 гаруй мянгаар нэмэгдсэн нь өмнөх өдрийг бодвол дөрвөн мянгаар буурсан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 1 848 503-д хүрч, халдварын улмаас 114185 хүн нас барж, 421114 өвчтөн эдгэрчээ.

Европт 880 106 халдварын тохиолдол бүртгэгдэж, 74237 хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногт 40849 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 3672 хүн нас барсан байна.
Хойд болон Өмнөд Америкт нийт 573 940 хүн халдвар авснаас 21531 хүн нас барсан бол нэг хоногт 37246 шинэ тохиолдол бүртгэгдэж, Европын дараа орсон байна. Тус тивд нэг хоногт 2237 өвчтөн нас барсан байна.

Баруун Номхон далайн бүс нутагт 120 116 хүн халдвар авснаас 4 058 хүн нас баржээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, халдварын тархалтаар АНУ /555398/ тэргүүлж байгаа бол Испанид 166127 /нас барсан 22023/, Италид 156363 /нас барсан 19899/, Францад 133669 /нас барсан 14412/, Германд 127459 /нас барсан 2996/, Их Британид 85199 /нас барсан 10629/, Хятадад 83224 /нас барсан 3341/, Иранд 71686 /нас барсан 4474/, Туркт 56956 /нас барсан 1198/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top