КОВИД-19 | Зөөвөрлөгдөн тархахаас голомтлон тархах руу маш богино хугацаанд шилжиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Коронавирусний халдварын нөхцөл байдал АНУ-д хүнд хэвээр байгаа билээ. Тус улсад сүүлийн 24 цагт халдварын тоо долоо дахин нэмэгдэж, хоногт 31 мянга гаруй тохиолдол бүртгэгдэн, 1920 хүн нас барсан байна. Испани, Италид мөн нас баралт нэмэгдсээр байгаа аж. Харин Герман улсад нас баралт багассан бөгөөд халдварын тархалт өндөр байсан орнуудад өнгөрсөн долоо хоногт тархалт буурах хандлага гарчээ.

Коронавирусний хор уршиг дэлхийн 213 улсад, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад ч мэдрэгдэж байгааг ДЭМБ мэдэгдлээ. Дэлхийн эдийн засгийг хямрааж, нийгмийн хэвийн байдлыг алдагдуулсан энэхүү цар тахал нь зөөвөрлөгдөн тархах тохиолдлоос голомтлон тархах руу маш богино хугацаанд шилжиж байна.

Цар тахалтай тэмцэхэд тухайн улс орны эрүүл мэндийн салбар болон орон нутгийн зохион байгуулалт хийх ажил чухал байгааг ДЭМБ онцолжээ.

Тархалт өндөр байгаа АНУ-д халдвартай хүмүүс эдгэрсэн тохиолдолд дархлаа тогтсон байх учиртай тул эсрэг бие үүссэн эсэхийг мэдэх шинжилгээг өргөжүүлэх аж. Мөн олон нийттэй харилцах ажилтай бүх хүмүүст амны хаалтыг үнэгүй олгох тал дээр анхааран ажиллана гэжээ.

Өвчтөний биед эсрэг бие үүссэн тохиолдолд эдгэрсэн гэж үзэх ба халдварыг цааш нь дамжуулахгүй аж.

ДЭМБ-ын мэдээлснээр шинэ коронавируст халдварын эсрэг вакциныг хүний бие дээр турших ажил хийгдэж байна. Эмнэлзүйн туршилтыг анх гуравдугаар сарын 16-нд эхлүүлсэн юм. 

 

Top