Шинэ төрлийн коронавирусний эсрэг тэмцэж буй баатарлаг эмч, эмнэлгийн ажилтнуудтай эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Бразилын Рио-де-Жайнеро хотын Корковадо уулан дахь Аврагч Христийн хөшөөнд эмчийн цагаан нөмрөг өмсгөжээ.
Эмчийн цагаан нөмрөгийг гэрэлтүүлгийн аргаар хийсэн байна. Санаачлагчид үүгээр дэлхийн бүх эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж байгаа бөгөөд португал, англи, герман, итали, испани, хятад, франц, араб, орос хэлээр “баярлалаа” гэсэн үгийг гэрлээр бичсэн байна. Түүнчлэн, Аврагч Христийн хөшөөг коронавирусний цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн АНУ, Испани, Итали, Хятад болон Бразил зэрэг улс орнуудын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.
Энэ бол дэлхийг хамарсан цар тахлын энэ амаргүй үед итгэл найдварын очийг бадраах мессеж юм гэж Рио-де-Жайнеро хотын хамба лам Орани Жуан Темпеста мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 3 )
францад бас христийн сүмийнхэн халдвар их тараасан юм билээ дээ
teglee geed hereest n avrahgui n gunigtai
ene hristiin morgolchid solongosiig tahlaar taraaj samra bizde.teheer uhsniih ni wragch bh bilee.esergeeree alan hydagch\n