Хятад улсад коронавирусний халдварын нас баралт хоногт нэг ч бүртгэгдээгүй талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгджээ. Урд хөршид сүүлийн 24 цагт 89 шинэ тохиолдол бүртгэгдсэний 86 нь гадаадаас ирсэн хүмүүс аж.
Хятадад нийт 77 мянга гаруй хүн эдгэрсэн байна.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд уншигч та ам, хоолойгоо давс, содатай усаар зайлахаас гадна ам зайлагч шингэн Листеринийг хэрэглэж болно. 65 хувийн алкохолтой тул вирусний эсрэг үйлчилгээтэй аж. Харин 65-аас доош хувийн алкохол буюу архи, согтууруулах ундаа коронавирусийг устгаж чадахгүй.
Түүнчлэн угаалгын өрөөнд орох, гарахдаа гараа сайтар угаах хэрэгтэй юм. Гараа олон удаа угааж байгаа учир чийгшүүлэгч тос түрхээрэй. Гар тань хэт хуурайшвал арьс хагарч, хуурайшил дунд вирус нуугдах магадлалтай юм. Гарын тос өтгөн байх тусмаа сайн гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.
Мөн цар тахлын үед та хумсаа богино байлгаж, маникюр, педикюр хийлгэхээс аль болох татгалзаарай.