КОВИД-19: Сайн мэдээний эрэлт өсөж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Айдас төрүүлсэн гарчиг, сэтгэл түгшээсэн статистик, КОВИД-19 цар тахал хэзээ намжих нь тодорхойгүй байдал дэлхий даяар хүмүүсийн сэтгэл санааг өргөсөн сайн, сайхан мэдээний эрэлтийг нэмэгдүүлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт өөдрөг мэдээ, мэдээллээр дагнасан сайтуудын хандалт огцом өссөн байна. Шинэ он гарснаас хойш Google хайлтын системд сайн мэдээний хайлт тав дахин өсжээ. 1990-ээд оны сүүлээр байгуулагдсан Сайн мэдээний сүлжээ /Good News Network/-ний урсгал өнгөрсөн сард гурав дахин нэмэгдэж, хандалт нь 10 саяыг давсан гэж тус сүлжээний үүсгэг байгуулагч Жери Вейс-Корбли ярьж байна. Түүний хэлснээр, сайн мэдээний эрэлт есдүгээр сарын 11-ний халдлага, 10 жилийн өмнөх дэлхийн санхүүгийн хямралын үеэр мөн огцом нэмэгдэж байжээ. Мэдээллийн The Guardian, Fox News, HuffPost, MSN, Yahoo зэрэг сайтууд сэтгэл санааг өргөсөн, өөдрөг түүх, мэдээ, мэдээлэлд зориулсан өөрсдийн хуудастай бол  өнгөрсөн жил нээгдсэн CNN newsletter, The Good Stuff цахим сайтуудын захиалгын тоо өнгөрсөн сард 50 хувиар нэмэгджээ.

Мичиганы их сургуулийн Нийгмийн судалгааны дээд сургуулийн профессор Стюарт Сорокагийн хэлснээр, хүмүүс сөрөг мэдээ, мэдээлэл илүү анхаарал хандуулж, өөрсдийгөө сэрэмжилдэг. Гэхдээ хямрал, онцгой байдалд хүмүүс сайн мэдээ мөн хайж эхэлдэг аж. Канзасын их сургуулийн профессор Эшли Маддиман өөдрөг мэдээ, мэдээлэл нь хүнд нөхцөл байдлыг даван туулахад зоригжуулдаг гэж  ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.182.218) 2020 оны 04 сарын 14

Энерги

0  |  0
Зочин(176.63.23.26) 2020 оны 04 сарын 16

Монголын хэвлэл мэдээлэл нь ч тэр байнга биесээ муулна, хүмүүс нь ч байнга биесээ үзэн ядаж бичнэ.

2  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 20

Монголд өөдрөг мэдээ байхгүй болсоор 30 жил өнгөрч байна.

2  |  0
Top