Индонезийн Ява арлын Кепух тосгонд сайн дурынхан сүнсний дүрээр эргүүлд гарах болжээ. Шинэ төрлийн коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон хөл хориог сахиулах зорилго бүхий эргүүл өнгөрсөн сараас эхлэн шөнө бүр гарч байгаа аж. Индонезийн аман зохиолд гардаг “поконг” нь талийгаачдын энэ ертөнцөөс явж чадалгүй үлдсэн сүнсийг илэрхийлдэг байна.
Индонезид шинэ төрлийн коронавирусээр 4557 хүн халдварлаж, 400 хүн нас баржээ. Шинжээчид халдвар авагсдын бодит тоо үүнээс ч их байж болзошгүй гэж үзэж байна.
Эхэндээ “поконг” эргүүлийг сонирхон хүүхэд, томчуудгүй гэрээсээ гарч хардаг байсан бол сүүлдээ хүмүүс цар тахлын аюулыг хүмүүст ойлгож, үр дүнгээ өгч байгаа гэнэ. Энэ санаачилгын тосгоны хэсэг залуус орон нутгийн цагдаагийн албатай хамтран гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )