“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол өнөөдөр /2020.04.14/ илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн эмч нарын Шуурхай баг тус эмнэлэг дээр ирж ажиллан, тухайн иргэдээс шинжилгээ авчээ.
Одоогоор үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн үйл ажиллагааг түр хааж, ажилтан, хэвтэн эмчлүүлэгчдийг өрөөнд нь тусгаарлаад байна.
Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Амаржаргалаас тодруулахад “Энэ асуудлаар ЭМЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаж байна. ХӨСҮТ-ээс нэмэлт мэдээлэл авч байна” гэлээ.
Халдварын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн эмчлүүлэгчийн нэг нь өнгөрсөн бямба гарагаас “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн гэдэг мэдээлэл байна.