АНУ-ын эрх баригчид шинэ төрлийн коронавирусний цар тахалтай холбогдуулан Засгийн газрыг Вашингтоноос нүүлгэн шилжүүлэх тохиолдолд энэ ажиллагааг хариуцсан тусгай ангийг дайчилжээ.
Newsweek сэтгүүлд мэдээлснээр, нийслэлийн Колумбиа тойргийн захирагч Мюриэл Баузер халдварын дэгдэлт нэмэгдэж буйтай холбогдуулан онцгой байдлын дэглэмийг нэг сараар сунгасан. Коронавирусний цар тахал Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд хүрч болзошгүй гэж Вашингтон сэрэмжилж байна.
Тусгай ангийг 10 мянган алба хаагчийн бүрэлдэхүүнтэй өнгөрсөн сарын 16-нд байгуулжээ. АНУ-ын нийслэлийг хамгаалахаас гадна тус анги зөвхөн Цагаан ордныг төдийгүй, бусад үндсэн чиг үүргийн яамдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байх ёстой аж.
Тус ангийг нүүлгэн шилжүүлэлтэд тусгайлан зориулсан 106-р сумангийн Blackhawk нисдэг тэргээр хүч нэмэгдүүлээд байна. Тусгай ангийг офицерууд Пентагоны /АНУ-ын батлан хамгаалах яам/ удирдлагыг шуурхай нүүлгэн шилжүүлэх цогц төлөвлөгөөг /JEEP/ судалж буйг баталжээ. Бусад яамдыг нүүлгэн шилжүүлэх процедурыг Atlas нэмэлт протоколд тусгасан бөгөөд үүнээс гадна хэд хэдэн нууц төлөвлөгөө боловсруулаад байгаа аж.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, АНУ-д 667801 хүн халдвар авснаас 32917 нас баржээ. Халдвар, нас баралтын тоогоор тус улс тэргүүлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )