1966 оны ДАШТ-ий аварга Английн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн асан Норман Хантер шинэ төрлийн коронавирусний улмаас нас баржээ.
Daily Mail-д бичсэнээр Хантер энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтсэн ч эмч нар амь насыг нь аварч чадаагүй байна. Тэрээр 76 настай байлаа.
Дэлхийн аварга Английн шигшээ багийн бас нэгэн тоглогч Питер Бонетти энэ сарын 12-нд хүнд өвчний улмаас мөн нас бараад байлаа.
Хантер замналынхаа ихэнхийг “Липс” багт өнгөрөөсөн. Английн шигшээ багийн төлөө 28 тоглолтод оролцож, хоёр гоол оруулсан. 1966 оны дэлхийн аваргын алтан медалиас гадна 1968 оны Европын аваргын хүрэл медальтай. Зодог тайлаад “Барнсли”, “Ротерем Юнайтед” багуудыг дасгалжуулж байв.
Сэтгэгдэл ( 2 )
Setgegdel bichij bui humuust helhed eh heleerei buyu gun haramsal ilerhiiley ch yumuu burhanii orondoo taivan noirsdoo gej ( um mani badme hum ) geh ni zohisgui esvel orchuulj zalbirah heregtei baina
Ум ма ни бад мэ хум.